Зэвсэглэсэн этгээдүүд 18 зорчигчийн аминд хүрэв

Пакистаны хойд хэсэгт зэвсэглэсэн этгээдүүд 18 зорчигчийг буудаж хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа. Тус хэрэг өчигдөр болсон бөгөөд нийслэл Исламабадаас хойд зүгийн хот Гилгит рүү явж байсан автобусыг зэвсэглэсэн найман эр зогсоож, улмаар тус хэргийг үйлдсэн байна.

Зэвсэглэсэн этгээдүүд автобуснаас бүх эрчүүдийг гарахыг шаардаж, дараа нь бүгдийнх нь нэрийг нь хэлүүлээд бууджээ. Цагдаа нарын хэлж байгаагаар хэрэгтнүүд Пакистаны хүн амын цөөнхи хэсгийг эзэлдэг Шиа Лалын шашныг хэт шүтэгсэд байсан гэнэ.
Санни Лалын шашныхан өнгөрсөн сард Гилгит хотод амиа алдсанаас хойш тус бүлэглэлийнхний халдлага үйлдэгдэх нь ихэссэн бөгөөд цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа юм.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)