Apple iPad 3-аа танилцуулна

Apple компаний зүгээс ирэх долоо хоногт iPad-ныхаа гурав дахь шинэ хувилбарыг СанФранциско хотод болох үйл ажиллагааныхаа үеэр олноо танилцуулахаар боллоо.
Apple компаний зүгээс ирэх долоо хоногт iPad-ныхаа гурав дахь шинэ хувилбарыг СанФранциско хотод болох үйл ажиллагааныхаа үеэр олноо танилцуулахаар боллоо.Компаний зүгээс өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагынханд шинэ iPad-аа танилцуулах урилгыг дэлгэцний зурагны хамтаар илгээсэн байна.
Олон нийтийн дунд битүүхэн хүлээлт үүсгээд байсан бүтээгдэхүүний шинэ хувилбар ийнхүү iPad2-н нэг жилийн ойгоор хэрэглэгчдийнхээ гар дээр очихоор болжээ. Бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ ирэх лхагва гарагт компаний бүтээгдэхүүн сурталчилгааны ажил болдог Ерба Буена төвд болох юм байна.
2010 онд iPad-ны анхны хувилбар гарсанаас хойш АНУ болон хөрөнгөтөн улс орнуудын “данхар” компьютерийн зах зээл түрэгдэж, борлуулалт огцом буурсан билээ. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулагч өрсөлдөгч компаниуд таблет компьютериудаараа Apple-н амжилтыг гүйцэх боломжгүй болж, ард хоцроод байгаа. Apple-н хувьд одоогоор 55 сая iPad-г борлуулаад байгаа гэсэн тоон үзүүлэлт гарчээ.
Компаний зүгээс шинэ бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өмнөх бүтээгдэхүүнүүдээ бодвол өндөр мэдрэгч бүхий дэлгэц, өгөгдөл дамжуулагчийн хурдаараа ялгарах гэнэ. Бүтээгдэхүүний худалдаанд гарах хугацаа одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд өмнөх хувилбар iPad 2-ын хувьд олон нийтэд танилцуулагдсанаасаа хойш 9 хоногийн дараа худалдаанд гарч байсан юм.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.16.161)

    2012-02-29

    goy