Улаанбаатарт бага зэргийн бороо орно
- 2018-08-31
- Цаг агаар
- 0

Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас
сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2018 оны 08 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн саваар 15-20 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 20-22 градус дулаан байна.

Сэтгэгдэл (0)