Улаанбаатарт үдээс хойш бороо орно
- 2018-09-01
- Цаг агаар
- 0

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2018 оны 09 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 18-20 градус дулаан байна.

Сэтгэгдэл (0)