Зүүн Азийн IV чуулга уулзалт эхэллээ
- 2012-03-01
- Дэлхий
- 0
Зүүн Азийн орнуудын дөрөвдүгээр чуулга уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхлэж байна. 

Зүүн Азийн орнуудын дөрөвдүгээр чуулга уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхлэж байна. Хоёр өдөр үргэлжлэх чуулга уулзалтыг Гадаад харилцааны яам, “Сасакавагийн Энх тайвны сан”, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр Монголын хөгжлийн судлалыг дэмжих төв зохион байгуулж байгаа ажээ. “Ашигт малтмал, тээвэр, байгаль орчин” сэдэвт энэхүү чуулга уулзалтын хүрээнд Хятад, Япон, Герман, Өмнөд Солонгос улсаас төлөөлөгчид ирсэн байна. Чуулганы эхний өдөр буюу өнөөдөр Монгол Улсын геополитикийн хамтын ажиллагааг тодорхойлох, ОХУ-аас манай улс руу хандсан гадаад харилцааны бодлого, Азийн регионализм буюу бүс нутагчлалын хөгжлийн байдал, БНСУ ба Монгол Улсын боловсрол, соёлын солилцоо зэрэг асуудлыг хэлэлцэх гэнэ. Харин маргааш өдрийн хурлаар тээврийн болон байгаль орчны салбарын хамтын ажиллагааг онцолж, төгсгөлд нь дүгнэлт буюу оролцогсодын хэлэлцүүлэг болох ажээ. Эндээс чуулга уулзалтын үр дүн, цаашид улс орны хөгжлийн хурдасгуур болсон дэд бүтэц, тээвэр байгаль орчин, ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааны дүр зураг буух тухай албаныхан онцолж байгаа юм.
Unen.mn сайт

Сэтгэгдэл (0)