25 хакерыг баривчлав

Дэлхий даяар хүрээгээ тэлэн үйл ажиллагаа явуулдаг хакерчдын хамгийн хорлонтой нууц бүлэг “Anonymous”-ийн 25 гишүүнийг баривчилсан тухай “Би-Би-Си” агентлаг мэдээлэв. Уг бүлгийн 25 хакерчинг Чили, Аргентин, Колумб, Испанийн цагдаа нар илрүүлэн баривчилжээ.
Дэлхий даяар хүрээгээ тэлэн үйл ажиллагаа явуулдаг хакерчдын хамгийн хорлонтой нууц бүлэг “Anonymous”-ийн 25 гишүүнийг баривчилсан тухай “Би-Би-Си” агентлаг мэдээлэв. Уг бүлгийн 25 хакерчинг Чили, Аргентин, Колумб, Испанийн цагдаа нар илрүүлэн баривчилжээ. Дээрх дөрвөн орны цагдаа нар нийлээд интернэтийн сүлжээнд холбогдсон 250 гаруй газрыг хянан байж тэднийг баривчилжээ. Баривчлагдагсад 17- 40 насныхан аж. Испанийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр тус улсын цагдаа нар Мадрид, Малага хотоос дөрвөн хакерчинг баривчилжээ. Тэдний хоёр нь бага гарын хакерчин бөгөөд барьцаагаар сулласан байна. Харин нөгөө хоёр хакечрны нэг нь Испани, Латин Америкийн орнуудад “Anonymous”- ийн үйл ажиллагаа явуулах зааварчилгаа өгдөг нэгэн байжээ. Маш нууц байдалд ажилладаг эдгээр бүлэг хакерчинг дээрх орнуудын цагдаа нар хамтран ажилласны дүнд ийнхүү баривчилсан байна. Чили, Колумбын цагдаа нар Засгийн газрын мэдээллийн сүлжээнд халдаж буй этгээдүүдийг илрүүлэхийн тулд Испани, Аргентины талтай хамт ран ажиллахаар болсон гэнэ. Чилийн хакерчид Үндэсний номын сан, Колумбын хакерчид Батлан хамгаалах яам болон Ерөнхийлөгчийн мэдээллийн сайт уруу халдаж байсан аж.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)