Буудуулсан хоёр дахь хүү нас барлаа

Өнгөрөгч 27-ны өдөр АНУын Охайо мужийн Чардон хотод ахлах сургуулийн су рагч ангийнхаа найзуудыг бууд сан хэрэг гарсан.
Өнгөрөгч 27-ны өдөр АНУын Охайо мужийн Чардон хотод ахлах сургуулийн су рагч ангийнхаа найзуудыг бууд сан хэрэг гарсан. Олныг цочирдуулсан эл хэргийн улмаас таван сурагч шархадсан билээ. Тэдний хоёрыг нисдэг тэргээр, гурвыг нь түргэний тэргээр эмнэлэгт хүргэсэн. Нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдсэн хоёр сурагчийн нэг болох 16 настай Даниэль Пармертор удалгүй нас барсан. Харин хүнд шархадсан хоёр дахь хүү өнөө өглөө /өчигдөр өглөө/ нас барсан байна. “CBS News”-ийн мэдээлснээр нас барсан хоёр дахь хүүг Рассель Кинг гэдэг бөгөөд тэр 17 настай байжээ. Албаныхан буудуулсан хүүхдүүд болон уг хэргийг үйлдсэн сурагчийн талаар мэдээлэл өгөхөөс тат галзаж байсан ч 17 настай Ти Жей Лейн гэгч үйлдсэн болох нь тодорхой боллоо. Гэрчүүдийн мэдээлснээр Ти Жей Лейн сургуулийн цайны газарт нэг ширээнд сууж байсан таван сурагч уруу бууджээ. Харин ширээн доогуур нуугдахыг оролдсон Даниэль Пармертор нас барсан гэв. Албан бус мэдээллээр Лейн өөрийг нь тохуурхсан хүүхдүүдээс хариугаа авсан эсвэл хайртай охиныхоо найз залууг хө нөө- хийн тулд ийм үйлдэл гаргасан байна. Тэр энэ үйлдлээ хоёр өдрийн өмнөөс төлөвлөжээ. Буудуулсан хүүхдүүдийн дотор Лейний ангийнх нь найзууд хүртэл байсан гэнэ. Цагдаа нар Лейнийг үргэлжлүүлэн байцааж байгаа бөгөөд хэрэг гарах болсон шалтгааныг албан ёсоор мэдээлээгүй байна.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)