Москвагийн ”Бейкери”-д дэлбэрэлт болж найман хүн амь үрэгджээ
- 2012-03-01
- Дэлхий
- 0
Москва хотын захад орших “Горький-25” хотхоны “Бейкери”-д дэлбэрэлт болсны улмаас найман хүн амь үрэгдсэн гэж “Интерфакс” агентлаг мэдээлэв.

Москва хотын захад орших “Горький-25” хотхоны “Бейкери”-д дэлбэрэлт болсны улмаас найман хүн амь үрэгдсэн гэж “Интерфакс” агентлаг мэдээлэв. Өнгөрөгч 28-ны орой эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан нэг хүн нас барснаар амь үрэгдэгсдийн тоо наймд хүрчээ. Нас барсан хүн Армен гаралтай эмэгтэй хүн байжээ. Уг “Горький-25” хотхон нь Москвагийн Дмитровский дүүрэгт оршдог аж. Албаныхан ослыг хийн баллон дэлбэрснээс үүдсэн гэдгийг тогтоожээ. Үүний улмаас тус “Бейкери”-гээс 300 метр зайтай тойрог газар галд автсан байна. Дэлбэрэлт өөр долоон хийн баллоныг дэлбэлсэн ажээ. Үүний улмаас хоёр хүн газар дээрээ амь үрэгдэж 13 хүн шархдаад байсан бөгөөд хүндээр түлэгдэж, бэртэж гэмтсэн хүмүүс 13 хүнээс ийнхүү зургаан хүн амиа алдаад байгаа аж. Цагдаа нар “Бейкери”- гийн эзнийг хүмүүсийн аюулгүй байдлыг хангаагүй хэмээн баривчилж хорьсон байна.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)