Улаанбаатарт 10-12 градус дулаан байна
- 2018-09-06
- Цаг агаар
- 0

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр усархаг бороо орно.
2018 оны 09 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 10-12 градус дулаан байна.

Сэтгэгдэл (0)