Д.Цогтбаатар: Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтэн Д.ЦОГТБААТАРААС дараах тодруулгыг авлаа.

-Ойрын хугацаанд цаг агаарын төлөв байдал ямар байх талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ сарын 6-нд төвийн болон зүүн зүгийн нутаг, говийн аймгууд, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Энэ хугацаанд баруун болон төвийн бүс, тал хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч ширүүсэх бол 5-наас 6-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулж байна.

-Нийслэлд өчигдрөөс эхлэн бороо орж, өдөржин үргэлжиллээ. Цаашид ямар байх бол?

-Өнөөдрөөс бороо орохгүй. Гэхдээ салхи 14-16 метр хүрч ширүүсэхээс гадна ойрын таван хоногийн байдлаар шөнөдөө найман хэм дулаан байх бол өдөртөө дунджаар 10-13 хэм хүрч дулаарна. Харин энэ сарын 8-ны өдрөөс агаарын хэм 18-20 болж, дулаан хэсэгтээ хадгалагдах төлөвтэй байна.

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)