Apple-н зах зээлийн өртөг 500 тэрбум ам.доллар хүрчээ

АНУ-ын компьютер үйлдвэрлэлийн томоохон компани Apple iPad 3-аа ирэх долоо хоногт худалдаанд гаргаж магадгүй гэх мэдээлэл олон нийтэд хүрсэний дараа хувьцааны үнэ урьд хожид байгаагүйгээрээ огцом өсч, 500 тэрбум ам.доллар хүрчээ.
АНУ-ын компьютер үйлдвэрлэлийн томоохон компани Apple iPad 3-аа ирэх долоо хоногт худалдаанд гаргаж магадгүй гэх мэдээлэл олон нийтэд хүрсэний дараа компаний хувьцааны үнэ урьд хожид байгаагүйгээрээ огцом өсч, 500 тэрбум ам.доллар хүрчээ.
Apple-н хувьцаа 535 ам.доллараар арилжигдсан бөгөөд даваа гарагтай харьцуулахад 1,8 хувиар өссөн үзүүлэлтийг харуулсан байна. Энэ нь Apple компанид зах зээлийн өртгөө 499,2 тэрбум ам.долларт хүргэх сайхан завшааныг ийнхүү олгожээ.
Apple-н хувьд дэлхийн хамгийн өртөг өндөртэй компани болох зорилгоор 2011 оны наймдугаар сард АНУ-ын тос үйлдвэрлэлийн акул Exxon Mobil-г өөртөө нэгтгэсэн билээ.
Ажиглагчид Apple-н хувьцааны үнэ дараагийн удаа хэрхэн өөрчлөгдөхийг анхааралтай ажиж байна. 
АНУ-ын тавхан компани өмнө нь тус үзүүлэлтэд хүрч байсан бөгөөд тэдний нэг болох Майкрософт компаний хувьцаа 1999 онд 600 тэрбум хүрч байжээ. 


О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)