Есдүгээр Богдын хойд дүрийг тодруулах комисс томилогдлоо
- 2012-03-01
- Дэлхий
- 0
Их Монгол орны хүмүүн амьтны итгэл номын богд Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт шавь олныг дээдийн номын айлдвар, гүн дэлгэр зарлиг сургаалаа хөтлөн зохиож байгаад XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн найман буюу 2012 оны 3 дугаар сарын 1-ны луу цагт мөнх бусыг үзүүллээ

Их Монгол орны хүмүүн амьтны итгэл номын богд Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт шавь олныг дээдийн номын айлдвар, гүн дэлгэр зарлиг сургаалаа хөтлөн зохиож байгаад XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн найман буюу 2012 оны 3 дугаар сарын 1-ны луу цагт мөнх бусыг үзүүллээ. Хутагт нь XVI жарны харагчин мичин жил буюу 1932 оны Төвдийн Лхас хотын ойролцоо Томсиг хэмээх газар төржээ. Түүнийг 4 настайд нь Далай ламын тамга түшиж байсан Радэн ринбүүчи, Найчүн чойжин нар Монголын XVIII Богд Жэвзүндамба хутагтын хойд дүр мөн хэмээн тодруулжээ. Бага наснаасаа Бурханы шашин судар, дандарын номын ёсонд мэргэжиж, олон бурхадын бясалгал бүтээлийг үйлдэн шид бүтээлийг олж, дээдийн номын авшиг, соёрхол, рашаанаар шавь нар олныг цэнгүүлэн зохиож олон түмнийг сайн мөрдөн удирдан хөтөлж байсан билээ. Хутагтыг 1992 онд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам IX дүрийн хувилгаан мөн хэмээн баталгаажуулж өрийн гарын үсэг бүхий батламж бичгийг өргөснөөр Монголын ард түмэн Монголын IX Богд хэмээн танин мэдэж түүнийг оройдоо дээдэлж биширч ирсэн юм. Тэрбээр таалал төгсөхийн өмнө хоёр янзын зарлиг айлджээ. Эхнийх нь Маш хүчтэй хатуугаар Монгол орондоо монгол хүн болж төрхийн тулд их залбирч байгаа, удаах нь улс төрийн ажлыг ямар нэгэн хэлбэрээр сонирхож байгаагүй, үүнтэй адил миний хойд төрөл ч улс төрийн ажилд хутгалдахгүй шашныхаа ажлыг хийнэ гэж айлдаж байжээ. Гандантэгчилэн хийдийн зүгээс одоогоор хутагтын хойд дүрийг тодруулах комисс байгуулан ажиллаж байна.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
Сүрт (202.131.225.226)
Заавал хэн нэгэн Богд төрөх учиртай юм бол 1-р Богд Занабазарыг тодруулдаа лам нараа тангуд түбдийн бөгсийг долоож ханалаа ш дээ бид