Мэдээ мэдээлэл › Хорт хавдраас сэргийлэх вакцин хүний аминд хүрч байна

Умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг 10-15 насны охидод хийх гэж байна. Эх ний удаад нийслэлийн Багануур, Сонгинохайрхан дүүрэг болон Өмнөговь, Сэлэнгэ аймгийн ийм насны 15.000 хүүхдэд үнэ төлбөргүй дархлаажуулалт хийхээр төлөвлөжээ
Умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг 10-15 насны охидод хийх гэж байна. Эхний удаад нийслэлийн Багануур, Сонгинохайрхан дүүрэг болон Өмнөговь, Сэлэнгэ аймгийн ийм насны 15.000 хүүхдэд үнэ төлбөргүй дархлаажуулалт хийхээр төлөвлөжээ. Манай улсад эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын хоёрдугаарт умайн хүзүүний хорт хавдар ордог. Тиймээс ийм вакцин хийх шаардлагатай гэж үзсэн бололтой. Нэг бүр нь 350 ам.доллараар үнэлэгдэх энэ тариаг эхний ээлжинд “Монголын мянганы сорилтын сан”-гийн санхүүжилтээр авчээ. Вакцинжуулалтыг эхлүүлэхийн өмнө аймаг, дүүргийн эмч, вакцины сувилагчдад сургалт явуулах гэнэ. “Хүний хөхөнцөр вирус олон дэд хүрээтэй. Эдгээрийн халдвар дамжуулах дөрвөн дэд хүрээнээс сэргийлнэ. Умайн хүзүүний хорт хавдраас 60-70 хувь сэргийлнэ“ гэж халдвартын мэргэжлийн эмч тайлбарлав.

Энэ дархлаажуулалтыг Австрали, Америк, Франц, БНСУ, Англи, Швед зэрэг дэлхийн 22 оронд хийгээд эхэлжээ. Хүний хөхөнцөр вирусийн эсрэг “Gardasil”, “Cervarix” вакциныг Англи, Америкт үйлдвэрлэдэг. Эдгээрийг хоёуланг нь Хятадад хийж, хямд үнээр худалддаг гэсэн мэдээлэл байна. Харин манай улс Америкаас авсан гэнэ. Америкт хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг гурван жилийн өмнөөс хийж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлийн мэдээгээр энэ вакциныг хийлгэсэн 71 охин нас баржээ. Охид, эмэгтэйчүүдэд нэгдсэн журмаар вакцинжуулалт хийсэн нь одоо хэл ам дагуулаад байгаа бололтой. Энэ вакцин нь тархи толгой, нугасанд гэмтэл учруулдаг гэх мэдээлэл гаднын сайтуудад нийтлэгджээ. Америкт охидоо алдсан ээжүүд хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцин тарихыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнүүлээд байна.

Энэ вакцин нь умайн хүзүүний хорт хавдраас хэдэн жилийн хугацаанд хамгаалах үйлчилгээтэй нь тодорхойгүй учир вакцин хийлгэсэн хүн мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх шаардлагатай. Тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг хийлгээд байвал ямарч өвчинд өртөхгүй явах боломжтой. Хавдраас сэргийлэх дархлаажуулалт хийлгэчихээд эмчийн байнгын хяналтад явах бол вакцин хийлгэсний ач холбогдол гарахгүй. Хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байгаа вакциныг нэвтрүүлж, голио шиг азаа үзэх хэрэг бидэнд байна уу.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • odnoo (202.55.182.114)

    2012-03-09

    ene wirusnii esrsg waktsiiniig humuusee bitii hiilgeereee ohidoo aldhiig huseegui l bol