Хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцин хийнэ

Монголын мянганы сорилтын сангийн санаачлага, санхүүгийн дэмжлэгтэйгээр “Хүний хөхөнцөр вирус”-ийн халдвараас сэргийлэх вакциныг шинээр нэвтрүүлэхээр бэлтгэж байна.
ы
Монголын мянганы сорилтын сангийн санаачлага, санхүүгийн дэмжлэгтэйгээр “Хүний хөхөнцөр вирус”-ийн халдвараас сэргийлэх вакциныг шинээр нэвтрүүлэхээр бэлтгэж байна. 2005 онд Нийслэлийн оршин суугчдын 15-59 насны нийт 969 эмэгтэйчүүдэд ХХВ-ын тархалтын судалгаа ДНК-ийн шинжилгээ хийхэд 35 хувь буюу 350-д нь, 25-аас доош насанд 48,5 хувь нь уг вирус илэрчээ. Мөн эдгээр хүмүүсийн цусны ийлдсэнд хийсэн эерэг бие илрүүлэх шинжилгээгээр 38 хувьд нь эерэг /+/ буюу ХХВ-ээр халдварлагдаж байсан байна. Эдгээр үзүүлэлт нь Азийн орнуудад адил аргаар хийсэн судалгаа шинжилгээнүүдтэй харьцуулахад хамгийн өндөр байгаа аж. Манай улсад сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдарын дотор хоёр дугаарт, нас баралтын дөрөв дүгээрт оржээ. Умайн хүзүүний хорт хавдрын шинэ тохиолдол 2006-2008 онуудад 10.000 хүн амд 1.23-1.55 промиль болж цаашид өсөх хандлагатай байна. Одоо хэрэглэхээр сонгож аваад байгаа Gardasil вакцин нь ХХВ-ын хамгийн түгээмэл тохиолддог  6.11.16.18 дахь хэв шинжээр үүсгэгдсэн умайн хүзүү, үтрээ, гадна бэлэг эрхтэн, хошногоны хорт хавдар, бэлгийн үү болон эдгээр хавдарын урьтал өвчнүүдээс 70-90 хувь сэргийлнэ. Дархлаажуулалтын эхний тунг 2012 оны 3 сарын 12-16 нд, Хоёр дахь тунг 2012 оны 5 сарын 20-25 нд, Гурав дахь тунг 2012 оны 9 сарын 10-14 нд тус тус хийхээр боллоо.  

www.UNEN.mn сайт Ч. Батцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)