Нэгдүгээр сургуулийн өмнөх зам болон Төв номын сангийн автобусны зогсоолыг өргөтгөжээ

Чингисийн өргөн чөлөөнд замын өргөтгөл, автобусны зогсоол сунгах ажил хийгджээ.

Тодруулбал, Чингисийн өргөн чөлөөнд Төв номын сангийн автобусны зогсоолд нийт 117 мкв талбайд асфальт бетон хучилт, мөн Сөүлийн гудамж, Нийслэлийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн урд талд нийт 36 мкв талбайд асфальт бетон хучилтын ажлыг тус тус хийжээ.

 

Төв номын сангийн автобусны зогсоол нь стандарт бус, нийтийн тээврийн хэрэгсэл зогсоол дээр багтахгүй, нэгдүгээр эгнээнд зогсдог зэргээс хөдөлгөөнд оролцож байгаа автомашинтай давхцаж түгжрэл болон зам тээврийн осол гарах нөхцөл үүсдэг байсан учир дээрх арга хэмжээг авч байгааг албаныхан хэлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)