Цас орж, хүчтэй цасан шуурга шуурахыг анхааруулав

Өнөөдөр Хэнтийн нутгаар ахиу хэмжээний цас орж, хүчтэй цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Маргааш Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Мөн төв болон зүүн аймгуудын нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна. 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаа, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, нутгийн зүүн хагас, зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурах нь. Энэ хугацаанд эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө хасах хэмтэй хүйтэрч, өдөртөө 13-18 градус дулаан байна. 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарахыг ЦУОШГ-аас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)