Тайландын цагдаа нар Ираны иргэдийг суллав
- 2012-03-02
- Дэлхий
- 0
Өнгөрөгч хоёрдугаар сарын 14-нд Таиландын нийслэл Бангкок хотод бөмбөг дэлбэрсэн билээ. Уг хэрэгт холбогдуулан тус улсын цагдаа нар Ираны хоёр иргэнийг баривчлаад байсан юм.

Өнгөрөгч хоёрдугаар сарын 14-нд Таиландын нийслэл Бангкок хотод бөмбөг дэлбэрсэн билээ. Уг хэрэгт холбогдуулан тус улсын цагдаа нар Ираны хоёр иргэнийг баривчлаад байсан юм. Үүний дараа Бангкокд суугаа Ираны Элчин сайд Мажид Бизмарк энэ хэрэгт манай иргэд холбоогүй. Израилийн тал үүнийг үйлдсэн гэж мэдэгдэж байсан. Түүний хэлснээр Израилийн тал Иран-Таиландын харилцаанд ан цав үүсгэхийн тулд дээрх халдлагыг зохион байгуулжээ. Таиландын цагдаа нар Ираны хоёр иргэнийг байцаасны дараа дээрх хэрэгт буруугүй болохыг тогтоосон гэнэ. Суллагдсан Ираны иргэн Рахими Радираж, Махбуб Тасмехи нар нь Бангкок дахь Араб хороололд зоогийн газар ажиллуулдаг аж. Бангкок хотын зүүн захад оршдог уг хороолол дахь хоёр давхар байрны нэг давхрыг мань хоёроос гадна бас нэг Иран үндэстэн түрээслэн ажиллаж амьдардаг байж. Байр нь дэлбэрсний дараа тэдний хоёр нь хэргийн газраас зугатсан байжээ. Гурав дахь нь хоёр хөлгүй гэнэ. Цагдаа нар зугатсан хоёрын нэгийг Бангкокийн олон улсын нисэх буудлаас өөр орон уруу нисэх гэж байхад нь саатуулан баривчилжээ. Харин хоёр дахь нь Малайзад баривчлагдсан гэнэ. Түүнийг удахгүй Таиландын тал шилжүүлж авах гэнэ. Хоёр хөлгүй Ираны иргэн цагдаа нарыг ирэхэд гар хийцийн тэсрэх бөмбөг шиднэ хэмээн нэлээд эсэргүүцэл үзүүлснийхээ дараа баривчлагджээ. Тэрбээр өмнө нь сигналдсан ч зогсохоос татгалзсан таксины жолооч уруу тэсрэх бөмбөг шидэж байсан аж. Үүний улмаас дөрвөн хүн шархдаж байж. Таиландын албаныхан эл хэрэгт тус улсад Ираны пасспортоор нэвтэрсэн өөр нэг хүнийг сэжиглэн эрэн сурвалжилж байгаа аж. Хоёрдугаар сарын эхээр Энэтхэг, Гүржид Израилийн иргэд рүү халдах гэсэн Ираны иргэдийн үйлдэл амжилтгүй болсны дараа энэ хэрэг гарсан бөгөөд Ираны тал уг хэргийг Израилийн тал үйлдсэн гэдэгт итгэлтэй байна.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)