Николас Саркози босогчдын хөлд үрэгдэх дөхөв

Францын Ерөнхийлөгч Николас Саркози ирэх дөрөвдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлаа Баск мужид хийж яваад уурссан босогчдын хөлд үрэгдэх дөхжээ.
Францын Ерөнхийлөгч Николас Саркози ирэх дөрөвдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлаа Баск мужид хийж яваад уурссан босогчдын хөлд үрэгдэх дөхжээ. Айн цочирдсон тэрээр ойролцоох баранд орж толгой хоргодсон байна. Баруун урд зүгийн хот Баёоннегийн цагдаагийнхан барыг бүслэн хамгаалж байсан бөгөөд босогчдын зарим нь байгууламж руу өндөг шидэн танхайрч, хашгиралдан эсэргүүцлээ илэрхийлж байсан гэнэ.
Ноён Саркози босогчдыг “хулигаан” гэгддэг Социалист намаас нэр дэвшигч Франкуа Холландегийн Баск дахь дэмжигчид хэмээн тодорхойлсон бөгөөд барнаас цаг гаруйн дараа  гарч оджээ.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)