Энэ сард цаг агаар ямар байх вэ

Аравдугаар сард нутгийн баруун хойд хэсэг, тэр дундаа Баян-Өлгий, Ховд, Завханы хойд хэсэг, Увсын ихэнх нутаг болон Архангай, Булган, Сэлэнгийн хойд хэсэг, Хөвсгөлийн ихэнх нутаг, Дундговь,  Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн ихэнх нутаг, Сүхбаатарын баруун хэсгээр олон жилийн дунджаас бага зэрэг ахиу хур тунадас, цас орох төлөвтэй байгаа. 

Бусад нутгаар бол олон жилийн дунджийн хэмжээнд, гэхдээ Алтайн өвөр нутаг буюу Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас багавтар хур тунадастай байх төлөвтэй байна. 

Олон жилийн дунджаар Хангайн болон уулархаг нутгаар 10-12 мм, Говийн бүсэд 4 мм хүртэл, тал хээрийн бүс нутагт 6-10 мм хур тунадас ордог. 

Температурын хувьд аравдугаар сард өндөр уулархаг нутагтаа 0-5 хүйтэн, говийн бүсэд 4-9 градус дулаан, тал хээрийн нутагтаа мөн 0-5 градус дулаан байдаг. Энэ жилийн хувьд ч дундаж утгын хэмжээнд байх төлөвтэй байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)