Оросын шинэ ерөнхийлөгч өнөөдөр тодорно

Оросын ард түмэн шинэ ерөнхийлөгчөө сонгохоор өнөө өглөөнөөс эхлэн, орон даяар саналаа өгч эхэллээ. Ерөнхийлөгчийн засгийн эрхэнд дахин горилсон нь асар их шүүмжлэл, эсэргүүцлийг дагуулаад байгаа Ерөнхий Сайд Владимир Путин энэ удаад  Ерөнхийлөгчөөр  сонгогдох эсэх асуудал Оросын төдийгүй олон улсын анхаарлыг татаж байна. 

Хэдийгээр арванхоёрдугаар сард болсон доод танхимын сонгуулиар санал хураалтанд будлиан оруулсан гэгдэж, рэйтинг нь багагүй унасан хэдий ч, түүний хувьд Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох магадлал хамгийн өндөр байгаа юм. Тэрээр одоогийн  эрх баригчдыг засгийн газрыг авч явах чадваргүй хэмээн тодорхойлж, шүүмжилсээр байгаа билээ.
 
Ерөнхийлөгчид түүнээс гадна Коммунист намаас Геннадый Зюганов, Либерал ардчилсан намын баруун жигүүрээс Владимир Жириновский, зүүн жигүүрээс Сергей Миронов болон тэрбумтан Михайл Прохоров нар өрсөлдөж байгаа юм.
Санал хураалтыг хаасан даруйд саналын хуудсыг тоолж эхлэх юм байна. 

О.Удвал
www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • zochin (202.179.16.217)

    2012-03-05

    garchihlaa daa helsen heleegui hehe

  • зочин (93.219.177.12)

    2012-03-04

    улаан комунист гарах хэрэггүйдээ

  • (182.160.31.178)

    2012-03-04

    oros ah bol ih gyren yasan ch manaih sig ganhahgyi manai malnuud l hetsyy dee eh ornoo hudaldaad l