АНУ-д Торнадо хар салхи болж, 28 хүн амиа алдлаа
- 2012-03-04
- Дэлхий
- 0
АНУ-ын өмнөд болон баруун зүгийн нутаг дэвсгэрүүдэд өчигдөр орой хүчтэй хар салхи Торнадо дэгдэж, 28 хүний амийг авч одсон харамсалтай хэрэг гарлаа. АНУ-ын далайн уур амьсгал судлалын үндэсний төвөөс баасан гарагт Индиана, Кентаки зэрэг хэд хэдэн мужуудад хүчтэй хар салхи болж магадгүй хэмээн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг хүргэж байсан ажээ

АНУ-ын өмнөд болон баруун зүгийн нутаг дэвсгэрүүдэд өчигдөр орой хүчтэй хар салхи Торнадо дэгдэж, 28 хүний амийг авч одсон харамсалтай хэрэг гарлаа. АНУ-ын далайн уур амьсгал судлалын үндэсний төвөөс баасан гарагт Индиана, Кентаки зэрэг хэд хэдэн мужуудад хүчтэй хар салхи болж магадгүй хэмээн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг хүргэж байсан ажээ.
Торнадогийн улмаас Индиана мужид 14 хүн амиа алдаж, айл өрхүүдийн байшин салхинд хийсэн одож, сургуулиудын барилга нурж сүйрсэн байна. Харин Кентаки мужид 12 хүн амиа алдаж, Охаиод хоёр хүн амиа алджээ. Аврагчид, хайгуулын багийнхан сураггүй алга болсон иргэдийг хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Индиана мужийн удирдлагуудын мэдээлж байгаагаар нас барагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ.
Иллинойс болон бусад мужуудад мягмар болон лхагва гарагуудад болсон 10 гаруй удаагийн давтамжтай хүчтэй хар салхи Торнадод 13 хүн амиа алдаад байсан билээ.
О.Удвал
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)