Польшид галт тэрэг мөргөлдөв
- 2012-03-04
- Дэлхий
- 0
Польшид хоёр галт тэрэг өөд өөдөөсөө мөргөлдөж, хэд хэдэн хүн амиа алдаж, 60-аад зорчигч хүндээр бэртэж гэмтсэн хэрэг гарчээ. 

Польшид хоёр галт тэрэг өөд өөдөөсөө мөргөлдөж, хэд хэдэн хүн амиа алдаж, 60-аад зорчигч хүндээр бэртэж гэмтсэн хэрэг гарчээ. Тус осол өчигдөр орой Краков хотын ойролцоохи жижиг хот Сзцзекочинид болжээ. Галт тэрэгний бүхээгүүд бүхэлдээ эвдэрч, сүйрсэн бөгөөд ослын улмаас урьдчилсан байдлаар найман хүн нас бараад байгаа тухай Польшийн Зам Тээврийн Сайд мэдэгдлээ.
200 гаруй гал сөнөөгчид галт тэрэг дотор гацаж, даруулсан зорчигчдыг гарган авахаар ажиллаж байна. Орон нутгийн мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаагаар, тус галт тэрэг нийслэл Варшав хотыг чиглэн явж байсан бөгөөд буруу замаар орж, улмаар өөдөөс нь ирж байсан галт тэрэгтэй мөргөлдсөн аж.
О.Удвал
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)