Сандра Буллок цагны компанитай заргалдав

Жүжигчин Сандра Буллок нэгэн цагны компанийг өөрийн нэрийг нь алмазан шигтгээтэй цагаа сурталчлахад ашигласан хэмээн буруутгаж, шүүхэд өгчээ
Жүжигчин Сандра Буллок нэгэн цагны компанийг өөрийн нэрийг нь алмазан шигтгээтэй цагаа сурталчлахад ашигласан хэмээн буруутгаж, шүүхэд өгчээ. 47 настай жүжигчин бүсгүй  Калифорниа мужийн Санта Моника хотын шүүхэд “ToyWatch USA” компанийг ийнхүү шүүхэд өгч, зарга мэдүүлсний учир нь компани Буллокыг 2009 онд Оскарын шагналын эзэн болгосон “THE BLIND SIDE” кинонд тоглохдоо компаний бүтээгдэхүүнийг зүүж, хэрэглэсэн хэмээн олон нийтэд худал сурталчилгааг хүргэсэн гэнэ. Тэрээр тус кинонд тоглохдоо компаний бүтээгдэхүүнийг сайн дураараа зүүсэн бөгөөд компанитай ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулаагүй ажээ.
Хатагтай Буллок энэ бол миний нэр төрд халдсан хэрэг хэмээгээд худал хуурмаг сурталчилгааг олон нийтэд хүргэсэн компаниар нэр төрөө сэргээлгэж, шаардлагатай мөнгөн нөхөн олговрыг гаргуулна гэсэн байна. Түүнээс гадна шүүхэд компаний үйл ажиллагааг зогсоох хориг тавихыг хүссэн тухай hollywoodreporter-т бичжээ.

О.Удвал
www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)