Халзан хүний ээлж
- 2012-03-04
- Дэлхий
- 0
Өнөөдөр манай хойд их хөрш ОХУ-ын сонгуулийн өдөр. Энэ өдөр Оросын сонгогч олон түмэн хэнд сонгууль өгсөн нь ирэх долоо хоногт тодорхой болно. Бидний хувьд ОХУ-ын шинэ ерөнхийлөгчөөр хэн сонгогдохыг уламжлалт нэгэн хошин маягаар нь тааварлахыг оролдоод үзье гэж шийдлээ. Оросын түүхийн сүүлийн 100 гаруй жилийн түүхийг аваад үзэхээр тус улсын удирдагч нар “үстэй”, “үсгүй”-гээрээ ээлжилдэг уламжлалтай.













Өнөөдөр манай хойд их хөрш ОХУ-ын сонгуулийн өдөр. Энэ өдөр Оросын сонгогч олон түмэн хэнд сонгууль өгсөн нь ирэх долоо хоногт тодорхой болно. Бидний хувьд ОХУ-ын шинэ ерөнхийлөгчөөр хэн сонгогдохыг уламжлалт нэгэн хошин маягаар нь тааварлахыг оролдоод үзье гэж шийдлээ. Оросын түүхийн сүүлийн 100 гаруй жилийн түүхийг аваад үзэхээр тус улсын удирдагч нар “үстэй”, “үсгүй”-гээрээ ээлжилдэг уламжлалтай. Оросын сүүлчийн эзэн хаан II А.Николай хаан үстэй хүн байсан. Түүний дараагийн удирдагч /Пролетарийн агуу их удирдагч/ В.И.Ульянов/Ленин/ халзан буюу үсгүй нэгэн байсан билээ. Дараа нь Гүрж гаралтай И.В.Сталин нь үс, сахалд баригдсан нэгэн байсан бол түүний дараагийн удирдагч Н.С.Хрушев нь дэлхий дахинаа “төмсөн толгойт” гэдгээрээ алдаршсан халзан хүн байсан. Л.И.Брежневийн хувьд үстэй нэгэн байсан бол түүнийг залгамжилсан К.У.Черненко нь үстэй байж уламжлал эвдэгдсэн. Дараагийн Ю.В.Андропов нь үстэй, М.С.Горбачев халзан “газрын зураг” бүхий толгойтой нэгэн байсан. Одоогийн ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.С.Ельцин үстэй хүн байсан бол залгамжлагч В.В.Путин нь халзан. Түүнийг залгамжлаад одоо бууж байгаа Д.Медведев үстэй. Тэгвэл энэ удаа хэн Ерөнхийлөгч болох вэ гэхээр дээрх уламжлалаа дагавал “үсгүй” буюу халзан хүн тодрохоор байгаа юм. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээс халзан хүн В.В.Путин болон Коммунист намын Зюганов хоёр байна. Тэгэхдээ Зюгановын хувьд Ерөнхийлөгчийн бүхий л сонгуульд нэр дэвшиж ирсэн байнгын дэмжигчид олонтой ч урьдынх шигээ дахиад л ялагдах байх. Харин Оросын эрх баригч хүчний удирдагчийн хувиар В.В.Путин дахин сонгогдох магадлал хамгийн өндөр. Энэ удаа харин мань эр шууд эхний энэ өдрийн санал хураалтаар сонгогдож чадахгүй хоёр дахь санал хураалт явагдах байх гэсэн асуудал бас бий юм. Гэхдээ л түүнийг сонгодох байх гэсэн хүлээлт бий юм.
О.Хуяг Unen.mn сайт













Сэтгэгдэл (7)
teneg ivan (203.160.55.44)
jinkhene teneg gej ivan bgaam da
zochin (203.169.53.162)
usee husuulna aa gej P
хуяг (202.179.16.217)
таах биш ээ зүй тогтол
(180.235.181.72)
eedee ene halzanguud aa gej
haha (202.179.16.217)
kk goe bichij
(202.179.16.217)
zow taajee
(202.179.16.217)
unen heljee