Интернет тоглоомын газруудыг шалгаж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс ажлын хэсэг гарч, интернэт кафе, цахим тоглоомын газруудад хяналт шалгалт хийж эхэлжээ. Ажлын хэсгийн ахлагчаар дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, гишүүдээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргийн ЗДТГ, Цагдаагийн 1, 2, 3-р хэлтсийн албан хаагчид томилогдон ажиллаж байгаа юм байна.

Ажлын хэсэг тус дүүргийн интернэт кафе, цахим тоглоомын судалгаанд бүртгэлтэй 49 газраас үйл ажиллагаа явуулж байсан 32 газарт “Интернет кафе, цахим тоглоомын үйлчилгээний байранд тавих шаардлага” MNS 6430:2014 стандартын хэрэгжилтийг шалгасан аж.

Улмаар 29 тоглоомын газарт зөрчил илэрсэн тул үйл ажиллагааг зогсоож, хугацаатай үүрэг өгчээ. Одоогийн байдлаар зөрчил арилгах болон хяналт шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа тухай мэдээллээ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Zochin (103.26.193.222)

    2018-10-07

    Энэ олон залуусыг зев хандлагатай яаж болгох уу. Магадгуй тодорхой цагт нь программ код бичих сургалт заавал оруулвал магадгуй зарим хэрэглээний программ тэднийг бас шалгаж уздэг бол . Юмыг хаах амархан тэд нар маань хаана очих уу тэр хусэл тэмууллийг хааш чиглуулэх уу гэдэг талаас нь харсан шийдвэр гаргах хэрэгтэй байна

  • (202.179.27.207)

    2018-10-06

    Хануул дүүргийн 1-р хороонд байрлах РС тоглоомын газрыг хааж өгөөч, хүүхдүүд хичээлээ таслаад өдөржин шөнөжин тоглож байна. Хажууд нь хужаагийн халуун ногоотой хямд гоймон идээд хордож байна.