Өмнөд Осет, Абхазыг буцаан авахыг хүслээ
- 2012-03-05
- Дэлхий
- 0
Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвили ОХУыг Өмнөд Осет, Абхазад оруулсан
цэргээ гаргасны дараа хоёр талын дипломат харилцааг бүрэн дүүрэн
сэргээх боломжтой гэж мэдэгдэв.

2008 онд Гүржийн Өмнөд Осет, Абхаз муж тус улсаас салан тусгаарлаж тусгаар улс болж буйгаа мэдэгдсэн. Үүний дараа Гүржийн Засгийн газар Өмнөд Осет, Абхаз муж уруу цэрэг оруулж иргэний дайн дэгдээсэн юм. ОХУ дээрх хоёр бүс нутгийг өмөөрч цэрэг, танк оруулсан.
Үүний улмаас Өмнөд Осет, Абхаз мужийн Гүржтэй хиллэдэг нутаг дэвсгэр дээр хоёр тал таван өдөр дайтжээ. Гүрж-ОХУ, Абхаз, Өмнөд Осетийн дайнд 2000 гаруй хүн амь үрэгдсэний дийлэнх нь Гүржийн цэрэг. Үүний дараа Гүржийн тал дээрх хоёр мужаас цэрэг, танкаа татан бууж өгсөн. Харин энэ үеэр ОХУ Өмнөд Осет, Абхазыг тусгаар тогтносон улсаар хүлээн зөвшөөрсөн билээ.
АНУ тэргүүтэй барууны орнууд Гүржийн талд орж Москваг буруушаасан ч ОХУын холбоотон хэд хэдэн орон Москваг дэмжиж дээрх хоёр мужийг тусгаар тогтносон улсаар хүлээн зөвшөөрснөөр Гүрж хоёр том газраа алдсан юм.
Үүний улмаас хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Гүрж, Оросын найрсаг харил цаанд сэв сууж Тбилиси Москвагаас дипломат харилцаагаа тасалсан байна. Ноён Саакашвили “Новос ти-Гүрж” агентлагт өгсөн ярилцлагадаа “Хэрвээ Моск ва Тбилиситэй яриа хэлэл цээ хийхийг хүсвэл бид газар нутгийг минь буцаан өгөх ганцхан нөхцөл тавина” гэжээ.
Тэрбээр цааш нь “ОХУ Гүржийн ард түмэнтэй хэлэлцэж, газар нутгийг нь буцаан олгох ёстой” гэсэн байна. М.Саакашвили саяхан Оросын иргэдийг Гүржид нэвтрэхийг хориглосон тогтоолд гарын үсэг зуржээ. Уг тогтоолоор Оросын иргэд Гүржид нэвтрэхдээ виз авдаг болохоос гадна виз тэйгээр Гүржид ердөө 90 хоног зочлох эрхтэй болж байгаа юм. Гүрж-Оросын харилцаа дээрх хоёр бүс нутгаас болж олон салбарт хаагдсан. Үүний нэг нь худалдааны салбар.
Дэлхийн худалдааны байгууллагад элсэх гэж 18 жил хөөцөлдсөн ОХУ-ын хүсэлтийг хүлээн авахын даваан дээр тус байгууллагын гишүүн Гүрж нэлээд хэдэн удаа хориг тавьж байсан юм. 2008 оноос хойш хэд хэдэн удаа энэхүү хүсэлтэд саад хийсэн Гүржийг ОХУ-тай эвлэрүүлэх асуудлыг Швейцарь улс хариу цаж, хоёр талын зууч лагчаар ажилласны дараа өнгөрөгч онд Гүрж ОХУыг Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэхийг хүлээн зөвшөөрчээ.
Гэсэн ч Өмнөд Осет, Абхаз мужийн асуудлаас үүдэн Гүрж Оростой хилийн худалдааны асуудлаар санал зөрөлдөж эхэлжээ. Үүнээс улбаалж ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагад эл сэх төлөвлөгөө хойшилж магадгүй болоод байгаа юм.
Э.ЖАРГАЛ
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (1)
орхон23-10в (182.160.53.123)
орос хятад хоёр нийлж байгаад монголоос урианхайн хязгаар өвөрмонголыг маань салгаж авсан шиг үйл явдал болжээ