Путин ялалтаа бататгаж, дахин сонгогдлоо

Владимир Путин Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаа албан ёсоор зарлаж, гурав дахь удаагаа Оросын Холбооны улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.Санал хураалтын эцсийн дүнгээр Оросын ард түмний 60 хувь ньтүүнд итгэл хүлээлгэжээ.
Владимир Путин Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаа албан ёсоор зарлаж, гурав дахь удаагаа Оросын Холбооны улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Санал хураалтын эцсийн дүнгээр Оросын ард түмний 60 хувь нь түүнд итгэл хүлээлгэжээ.
Ноён Путин Москвагийн төв цэгт цугларч, сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан олондоо хандан, “Бид нээлттэй, шударга тулаанд ялалт байгуулж чадлаа” хэмээн хашгирч, нулимсаа арчсан байна. Гэвч сөрөг хүчний нам эвслийнхэн олон хүн нэгээс илүү санал өгч, сонгуулийн санал хураалтын явцад булхай орсон хэмээн сонгуулийн дүнг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэд өнөөдөр Москвагийн төв хэсэгт өргөн хүрээг хамарсан нүсэр эсэргүүцлийн цуглааныг хийхээ ч мөн мэдэгджээ.
Харин Путины дэмжигч мянга мянган иргэд Кремлиний гадаа ялалтыг нь тэмдэглэхээр  төрийн далбаагаа намируулан ирсэн бөгөөд Ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Ноён Путин нар хурсан олон, улсын өнцөг булан бүрт байгаа дэмжигчиддээ талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Путины араас Зюганов 17 хувийн саналыг авч удаалсан бөгөөд бусад гурван өрсөлдөгч  нэг оронтой тооноос хэтрэхгүй саналыг авчээ.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • mongol (202.179.16.217)

    2012-03-05

    haha hudlaa jujiglej ch bgam biluu hen medlee show ain

  • zochin (202.179.16.217)

    2012-03-05

    ulaan kommunist ingej uilahiig bodohod ih l bayarlaj dee zailuul