Ах дүү хоёр удирдагчийг эргэсэн байна
- 2012-03-05
- Дэлхий
- 0
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавез хорт хавдрын эмчилгээ, мэс засал хийлгэхээр Кубын эмнэлэгт ирж хэвтжээ. Түүн дээр Кубын Ерөнхийлөгч Рауль Кастро болон түүний ах Фидель Кастро нар зочилсон байна

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавез хорт хавдрын эмчилгээ, мэс засал хийлгэхээр Кубын эмнэлэгт ирж хэвтжээ. Түүн дээр Кубын Ерөнхийлөгч Рауль Кастро болон түүний ах Фидель Кастро нар зочилсон байна. Мэс заслаас гараад удаагүй Уго Чавез Ф.Кастротой хоёр цаг гаруй ярьж суусан гэнэ. Кубын эмч нар өнгөрөгч даваа гаригийн орой У.Чавезаас хорт хавдрыг авчээ. У.Чавез өнгөрөгч оны зургадугаар сард ходоодны хорт хавдраа авахуулсан бөгөөд ийнхүү хоёр дахиа авахуулж байгаа аж. Өнгөрөгч нэгдүгээр сард Испанийн өдөр тутмын “ABC” сонин Кубын эмч нараас эш татан У.Чавезийг 9-12 сарын настай гэж мэдээлж байсан юм. Латин Америкийн удирдагч У.Чавезаас гадна тус тивийн хэд хэдэн орны Ерөнхийлөгч хорт хавдраар өвчилжээ. Тухайлбал тэдний дотор Бразилийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Дилма Руссефф, тус улсын олон улсад илүү танигдсан экс Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва болон Парагвайн өнөөгийн Ерөнхийлөгч Фернандо Луго зэрэг алдартнууд байна.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)