Улаанбаатарт 11-13 градус дулаан байна
- 2018-10-13
- Цаг агаар
- 0
Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
2018 оны 10 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 градус дулаан байна.

Сэтгэгдэл (0)