”Хар археологич”-дын сүлжээг илрүүлэв

Грекийн цагдаа нар 30 гаруй археологичийг баривчилжээ. Тэднийг эртний эдлэл хууль бусаар худалддаг байсанд буруутгасан байна.
Грекийн цагдаа нар 30 гаруй археологичийг баривчилжээ. Тэднийг эртний эдлэл хууль бусаар худалддаг байсанд буруутгасан байна. Түүхийн үнэт өв, эртний эдлэлээр нэн баялаг тус улсад эд өлгийн зүйлсийг хил давуулан худалддаг археологичдыг “Хар археологич” гэж нэрлэдэг ажээ. Цагдаа нар 35 археологичийн цуглуулсан 5000 гаруй эд өлгийн зүйлийг хураан авчээ. Тэдгээрийн ихэнх нь эртний зоос гэнэ. Түүнчлэн цагдаа нар олон арван металл илрүүлэгч, зоосны тухай номууд хураан авчээ. Грекийн археологийн зүйлс хар зах дээр тогтмол өндөр ханштай байдаг аж. Иймээс энэ оны хоёрдугаар сард л гэхэд тус улсад түүхийн үнэт бүтээлийн хулгай хоёр ч удаа гарсан. Хоёр том музей дээрмийн халдлагад өртөж асар үнэтэй хэд хэдэн уран зураг, хүрэл, шавар хөшөө алдагдсан юм. Үүний улмаас Соёл, аялал жуулчлалын сайд Павлос Геруналосыг албан тушаалаас нь огцруулж байв. Түүнийг хамгийн сүүлийн үеийн аюулгүйн систем музейнүүдэд суурилуулаагүй хэмээн шүүмжилжээ.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)