900 жилийн настай Гэгээний зүрх сүмээс алдагджээ

900 жилийн настай Гэгээний зүрх Ирландын Даблин хот дахь Христийн сүмээс учир битүүлэг алга болжээ.
900 жилийн настай Гэгээний зүрх Ирландын Даблин хот дахь Христийн сүмээс учир битүүлэг алга болжээ. Гэгээн Лоренс О’Түүлийн зүрхийг зүрхэн хэлбэртэй модон хайрцганд хийн, хананд суурилуулсан байсан байна.Тус шашны үнэт зүйл баасан гарагийн оройноос бямба гарагийн үд дунд хооронд алга болсон бөгөөд хачин жигтэй нь, хаалга цоож, хана цуурга эвдсэн зэрэг хулгайн ор мөр огтхон ч илрээгүйгээс гадна зүрхнээс өөр юу ч алга болоогүй тухай Ирландын цагдаагийн газрынхан мэдэгдлээ.
Шашны уг эрхэм зүйл алга болсныг мэдээд,сүмийн ажилчид ихэд айж цочирдсон бөгөөд учир битүүлэг хийгээд аймшигтай хэрэг болсонд харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Гэгээн Лоренс О’Түүл нь 1128 оноос 1180 оныг хүртэл амьдарч байсан Христийн шашны их санваартан байжээ. Христийн шашны сүмүүд тус Гэгээнүүдийнхээ биеийн хэсгийг хадгалж, авч үлддэг уламжлалтай бөгөөд энэ нь түүнийг насан эцэслэсэн ч хүндэтгэж буйн илрэл хэмээн үздэг аж.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зума (202.179.16.217)

    2012-03-05

    сонирхолтой л юм зүрх энэ тэрийг нь хадгалаад л байж байдаг

  • zochin (202.179.16.217)

    2012-03-05

    uhsen hunii zurhiig hadgalj yugee hiinee hehe teneg hristuud yum daa