Жулиа Робертс: Тайзан дээр жүжиглэнэ гэдэг төрөх дайны хүнд ажил

Оскарын шагналт жүжигчин Жулиа Робертс тайзан дээр жүжиглэхийн хүнд хэцүүг хүүхэд төрүүлэх дайны бэрх хөдөлмөр хэмээн тодорхойллоо.
Оскарын шагналт жүжигчин Жулиа Робертс тайзан дээр жүжиглэхийн хүнд хэцүүг хүүхэд төрүүлэх дайны бэрх хөдөлмөр хэмээн тодорхойллоо. 2006 онд " Three Days of Rain" кинонд дүр бүтээснээсээ хойш дахин шинэ бүтээлд тоглолгүй нилээдгүй хугацааны амралтыг авсан тэрээр “Жүжигчний алдартай нэр холбосон хүний хувьд хүүхэд төрүүлэхээс татгалзаж болох ч, хүмүүсийн өмнө жүжиглэж, дэлгэцийн бүтээлээсээ татгалзана гэдэг боломжгүй зүйл мэт санагдлаа” хэмээн учирласан байна.
44 настай жүжигчин бүсгүй ийнхүү дэлгэцнээ эргэн ирэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Тэрээр “Жүжиглэнэ гэдэг яг л хүүхэд төрүүлэхтэй адил. Учир нь бид хүүхдээ төрөн төртөл ямар хүн хэрхэн бүрэлдэж, ямар орчинд яаж өсөж торниж байгааг мэддэггүйн зэрэгцээ төрүүлэх гэж чамгүй зовдогийн адилаар жүжигчин хүн тухайн дүрийг хүмүүсийн сэтгэлд хүртэл тоглох гэж хэргүйдээ л хичээж зовдог. Тиймээс би тайзан дээр жүжиглэх төрөх хоёр ижилхэн хэмээн боддог” гэж showbiz-д өгсөн ярилцлагандаа өгүүлжээ.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • zo (202.179.16.217)

    2012-03-05

    emegtei hun turj hashirdaggui gedeg ugtei dee

  • зул (202.179.16.217)

    2012-03-05

    гоё хүүхэн сайн ч жүжигчин

  • jujigchin (202.179.16.217)

    2012-03-05

    neeree unen shuu jujigchin hunii huviar helehed