“Диана гүнжийн түүх” дэлгэгдлээ

Амьд ахуйдаа дэлхийн нийтийн анхааралд өртөж, ялангуяа амьдралынхаа сүүлчийн жилүүдэд багагүй бужигнуулан их бага шуугиан дэгдээж, бүр түүнээсээ ч илүү дуулиан шуугиантайгаар цаг бусаар мэт боловч гарцаагүй байдлаар хорвоог орхисон Диана гүнжийн тухай ном уншигч Таны гар дээр очих нь ээ.
Амьд ахуйдаа дэлхийн нийтийн анхааралд өртөж, ялангуяа амьдралынхаа сүүлчийн жилүүдэд багагүй бужигнуулан их бага шуугиан дэгдээж, бүр түүнээсээ ч илүү дуулиан шуугиантайгаар цаг бусаар мэт боловч гарцаагүй байдлаар хорвоог орхисон Диана гүнжийн тухай ном уншигч Таны гар дээр очих нь ээ.
 Хорвоог орхиод 10 гаруй жил өнгөрсөн ч түүнийг тойрсон үнэн худал яриа, амьд ахуй цагтаа хэн явсныг нь мэдэх гэсэн хүмүүсийн сониуч зан өнөөдрийг хүртэл байсаар л байна. Төгс төгөлдөр гоо үзэсгэлэн, баатарлаг гавьяа, оюуны суут бүтээл, шинэ нээлт гээд л. Тэгвэл алдарт гүнж маань энэ бүхний цогц нийлэмж байж чадсан ажээ.
 Юутай ч хүний ертөнцөд богинохон хугацаанд амьдраад буцахдаа дэлхий нийтийн хараанд өртөж, хүмүүнлэгийн үйлээрээ шагшигдаж явсан Диана монгол залуугийн шүлэгт хүртэл “Гүнж тогоруу” болон мөнхөрч, ард түмний дуртай дууны нэг болж амжсан байна. Золгүй тохиолдлоор амиа алдсанаас хойш олон жил өнгөрсөн ч хатагтай Диана Фрэнсис Спенсерийн бодит нөлөө, нэр хүнд мөнхрөн үлдсэн юм. “Монсудар” хэвлэлийн газраас зохиолч Тина Брауны “Диана гүнжийн түүх” хэмээх номыг орчуулан гаргасан байна. “The times” сонинд Тина Брауногийн номын тухай “Диана гүнжийн хамгийн бодит сурвалж дээр тулгуурлан бичсэн ном болжээ” хэмээн үнэлэн бичсэн байдаг.
Нэрт сэтгүүлчийн туурвисан энэхүү ном түүхэн баримт болохоос гадна, нийгмийн байдлыг шинжсэн зохиол, сэтгэл зүйн драм юм. Ёслолын торгон хөшигний цаадах амьдралыг сөхөн бодит үнэнийг олж харах боломжийг уншигч Танд энэ ном олгоно.

Р.ГОО

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)