Аалзны шүлсээр хийлийн утас хийжээ
- 2012-03-05
- Дэлхий
- 0
Японы судлаач эрдэмтэнмянган мянган аалзны шүлсийг ашиглан, хийлийн нарийн утас хийх ухаан сийлжээ.
Японы судлаач эрдэмтэнмянган мянган аалзны шүлсийг ашиглан, хийлийн нарийн утас хийх ухаан сийлжээ. Аалзны шүлсийг томж хийсэн утаснууд нь хэзээнээс хэрэглэж ирсэн өлөн гэдсэн болон ган утсыг бодвол илүү зөөлөн, аядуу дуу гаргах орлож чадахуйц шинэлэг материал болсон байна.
Японы Нара Анагаахын Их Сургуулийн Шигэёоши Осаки гэх эрдэмтэн уг санааг бодож олсон бөгөөд тэрээр аалзны шүлсийг он удаан жилийн турш нарийн судалж байгаа аж. Тэрээр эхлээд 300 эм аалзыг тэжээн, аалзны шүлсээр нь нарийн торгон утас гарган авах болж, улмаар гаргаж авсан утсаараа юу хийж болох вэ хэмээн арга сүвэгчилж эхэлсэн байна. Ноён Шигэёоши удаан эргэцүүлж, хийлчдээс зөвөлгөө авсаны эцэст ийнхүү хийлийн утсыг аалзны шүлсэн утсаар орлуулж туршжээ.
Тэрээр хийлийн утсыг тасрахгүй байлгах үүднээс чанар төдийгүй бат бөх байлгах тал дээр ихэд анхаарч,нэг утсыг л гэхэд торгон утсаа 3000-5000 удаа эрчилж хийсэн гэнэ. Нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл гарган урласан утас бүхий хийлийг нь хэд хэдэн хийлчид тоглож үзсэн бөгөөд бүгд ам сайтай байсан тухай Шигэёоши бахархан өгүүлжээ.

О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (3)
swan (202.179.16.217)
harin tegeed l iim olon udaa davharlasiin bishuu dee hehe
(202.179.16.158)
za da mdq aalznii shulsiig hichneen dawharlasan ch gsn tasrah bhaa hudlaa shaachiin bishuu
zochin (202.179.16.217)
bolj bna shdee