Халдварт өвчний 7 хоногийн мэдээлэл

Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатарт 7 төрлийн халдварт өвчний 237 тохиолдол бүртгэгдсэнээс гахай хавдар 149, вирүст гепатит 47 тохиолдлоор зонхилж байна.
Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатарт 7 төрлийн халдварт өвчний 237 тохиолдол бүртгэгдсэнээс гахай хавдар 149, вирүст гепатит 47 тохиолдлоор зонхилж байна.
ХӨСҮТ-д 456 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас 138 вирүст гепатит, 56 гахай хавдар, 20 бруцеллёз,18 цусан суулга байна. 8 дахь долоо хоногт, томуу томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгт- улсын хэмжээнд 8.5%, Улаанбаатар хотод 12.1%, аймгуудад 8.3%-ийг эзлэж байна. Томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс 42 сорьц хүлээн авч шинжлэхэд 13/30.9%/-д томуугийн В вирүс, 2-т нь А(Н3N2) виүс илэрсэн байна.
ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинедэд улирлын томуугийн вакциныг үнэ төлбөргүйгээр тарьж байна.ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаар 601 хүн үйлчлүүлсэнээс 320 нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ. Нийт үйлчлүүлэгчдээс 32 хүн бэлгийн замын халдвартай илэрч эмчилгээ хяналтанд орлоо. ХДХВ-ын халдварын 3 тохиолдлын онош батлагдаж хяналтанд орсоноор ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 105 болсон байна. Сүрьеэгийн өвчлөлийн 12 шинэ тохиолдол илэрч эмчилгээнд орлоо. 11-15 насны охидод хүний хөхөнцөр вирүсын вакцин тарихаар сонгогдсон Өмнөговь, Сэлэнгэ аймаг, нийслэлийн Багануур, Баянгол дүүргийн Засаг даргын тамгийн газар, ЭМГ-ын удирдах ажилтан, НЭ-ийн хүүхдийн ерөнхий мэргэжилтэн болон дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн зэрэг 50 гаруй хүнийг оролцуулан уг тарилгыг зохион байгуулах арга хэмжээний талаар сургалт зохион байгууллаа.  Мөн хүний хөхөнцөр вирүсын вакцины талаар хүн амд зориулсан 7 төрлийн 50.000 сурталчилгааны материал хэвлүүлэн түгээлээ. АНУ-д үйлдвэрлэсэн, 1 хүн тунгаар савлагдсан, 30400 хүн тун хүний хөхөнцөр вирүсын вакцин хүлээн авлаа. 2012-2015 он хүртлэх Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх талаар үндэсний төлөвлөгөөг боловсруулж  ЭМС-ын тушаалаар батлууллаа

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)