Чингэлтэй дүүрэгт шинээр тавигдах хоёр авто замын бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг хийжээ

Нийслэлийн Газрын албанаас Чингэлтэй дүүрэгт шинээр тавигдах хоёр авто замын бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг хийлээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 7 хороо, далан давхрын урд талын авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдсан 1.2 км авто зам, тус дүүргийн 16 дугаар хороо, 139 дүгээр бага сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн урд авто машины зогсоолын талбайн газрыг тус тус чөлөөллөө.

Эдгээр 2 авто замын бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд нийт 7 нэгж талбарын 2221 м2 газар өртсөн бөгөөд авто замыг шинээр тавих ажлыг бүрэн хийж дуусгаад байгаа аж.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)