Авто замын гадаргуугийн бохирдлоос шалтгаалж шар тэмдэглэгээ өнгө бүдгэрчээ

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын хамгийн их түгжирдэг Цэцэг төв, Багшийн дээд, Цаг уур, орчны шинжилгээний газар, Үндэсний төв музейн уулзвар гэсэн нийт нийслэлийн дөрвөн томоохон уулзварт шар тэмдэглэгээг хийсэн. Гэтэл шар тэмдэглэгээ эхнээсээ арилж эхэлсэн гэх ташаа мэдээлэл цахим хуудаснуудаар нийтлэгдэж эхэлжээ.

Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад, уг тэмдэглэгээ нь хүйтний улиралд авто замын арчлалт хийх ажил зогссонтой холбоотойгоор замын тоосжилт, тортог, агаарын бохирдол, авто замын гадаргуугийн бохирдлоос шалтгаалж өнгө бүдгэрч харагдсан гэлээ. Мөн Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас авто замын цэвэрлэгээ хийж олон нийтэд харуулжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)