Хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу?

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид энэ оны 01 дүгээр сараас эхлэн 09 дүгээр сарын 20-ныг хүртэл бусдыг 150 удаагийн үйлдлээр залилан мэхэлж, 40 орчим сая төгрөгийн хохирол учруулсан Батболдын Буяндэлгэр нарын этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгаж байна.

Тухайн гэмт этгээдүүдэд залилуулсан иргэдээс 16 иргэн нь цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан, бусад 130 орчим иргэн нь цагдаагийн байгууллагад хандаагүй байна. Иймээс хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу? Та бүхэн цагдаагийн ахмад Б.Батдэлгэр /91114303/, ахлах дэслэгч Ц.Бат-Эрдэнэ /90060360/ нартай холбогдоорой  хэмээн ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)