Дүү улсдаа зорчсон сэтгэгдэл дүүрэн тэмдэглэл
- 2011-10-28
- Дэлхий
- 0
Ажлын шугамаар ардчилсан Лаос ард улсыг зорилоо. Нэрийг нь барагтай бол
цөөхөн сонсож байсан Лаос улсад сэрүүний улирал орсон гэх.Ажлын шугамаар ардчилсан Лаос ард улсыг зорилоо. Нэрийг нь барагтай бол
цөөхөн сонсож байсан Лаос улсад сэрүүний улирал орсон гэх. Гэсэн хэдий ч
үстэй гутал, өдөн куртикээ тайлаад ирсэн бидэнд Лаосын агаар дээрээс
дарах мэт бүгчим байлаа. Хараа хүрэхгүй өндөр барилга, салхинаас хурдан
дэгжин машиныг та эндээс олж харахгүй . Харин хаа нэгтээ “ пар пар” хийн
дуугарах мотоцикл явна. Халуун орон болохоор хамгийн тохиромжтой унаа
“пар пар” нь гэж байлаа. Лаочууд энэ унааныхаа хурдан хийгээд тухтайг нь
гайхан шагшдаг юм билээ. Хямд төсөр тэгээд бас өнөөх айхтар “утаа”
тарьж
шатахуун үрэхгүй энэ унаа Вьентян хотод байх хугацаанд намайг хөл
залгуулсан шүү. Хойд талаараа Хятад улстай, баруун талаараа Тайланд
улстай хиллэн оршдог Лаос улс одоогоос 62 жилийн өмнө тусгаар тогтнолоо
зарлаж байсан гэдэг. Зургаан сая гаруй хүн амтай Лаосчууд газрын баялаг,
гар урлалаа түшин амьдардаг юм билээ.
Хөрслөг бор царай, том алаг нүд Лао хүний “брэнд” л гэсэн үг. Манай хоёр орны харилцаа ах дүүгийн жудгаар хэмжигддэг. Гэхдээ Монголчууд “Ах” улс нь... Манай улс гадаад харилцааны түүхэндээ 150 улстай дипломат харьцаа тогтоосон байдаг . Эдийн засгийн чадавхи, хөгжлийн хурд гээд бүгд л манай ах улс . Монголд ганцхан “дүү” байдаг нь Лаосчууд юм байна. Ах улсдаа Лаосчууд элэгтэй. Манайхан ч бололцооны хирээр тусалж өөрт байгаагаа илүүчлээд байдаг юм гэдгийг энд ирээд харсан юм. Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг зөвхөн авдаг л байх гэж бодож байсан маань Лаост ирээд өөрчлөгдсөн шүү. Учир нь Монгол улсын буцалтгүй тусламжаар баригдсан “Найрамдал” эмнэлэг Лаос улсад байдаг юм билээ. Ханан дээрээ төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын зургийг хадаж “ Монгол андууддаа баярлалаа “ гэсэн нэрийг тодоос тод бичжээ. Бүх ор нь төмөр ч гэсэн боломжийн л эмнэлэг санагдсан. Анх байгуулагдахад нь 11 Монгол эмч уригдан ажиллаж байсан юм билээ. Энэ мэт гайхширмаар бахархмаар зүйлсийг “Мянган зааны” орноор аялаж байхдаа бишгүй их үзлээ. Лаосаар аялахад хэлний бэрхшээл тохиолдоно гэж бараг үгүй.
Би ч сайндаа биш тэд бидний хэлийг тун сайн мэддэг. Аав ээжийн үеийнхэн бүгд хойд хөршид сурч байсан болохоор бид “Здраствуйте” -тайгаа байдаг шиг Лаочууд бүгд “Ссаййн байна үү” тай. Адилхан хатуу хэллэгтэй болохоор зарим Лао иргэн бүр ямар ч аялагагүй бидний хэлээр ярьдаг юм билээ. Гадаад дотоодоо хольж хэлээ саармагжуулсан зарим Монгол иргэнийг бодоход үндэсний хэлийг маань хүндэтгэн бидэнтэй эх хэлээр минь ярьж байсан нь сэтгэлд ойр байлаа.
Лаосын нийслэл Вьентян хотоос бид аялал жуулчлалын томоохон бүс болсон алдарт Луанпуранбанг мужийг зорилоо. Хүр хорхойн шүлсээр нэхсэн торгон давуу, зааны хомоолыг ашиглаж үйлдвэрлэсэн цаас, 108 суварга бүхий Пүсии уулыг үзэх гэж Лаос улсыг жилдээ 2 сая гаруй жуулчин зорьдог юм билээ. Эдгээр жуулчдын урсгалын дийлэнхи нь бидний очсон Луанпранбанг мужийн зүг жолоогоо мушгидаг юм байна. Аялал жуулчлалын төвлөрсөн энэ бүсийг монголчилбол Лаосын “Хөвсгөл” гэж ойлгож болно. Энэ муж улсын шав 1300 оны үед тавигдсан. Кехмерийн хүргэн ханхүү Луанпаранбанг нэртэй цул алтан бурханг авчирсанаар ийнхүү нэршсэн түүхтэй гэнэ. Нийслэл Вьентян хотоосоо 600 гаруй км зайд орших Луанпранбанг мужид өрхийн үйлдвэрэл дээд зэргээр хөгжсөн гэдгийг онцлох хэрэгтэй. Хөдөөгийн алс бөглүү тариачин эмэгтэй нэхсэн утсаараа сардаа 4000 ам доллар олдог гэж бодохоор итгэмээргүй ч юм шиг. Алдартан гангачуудын өмсгөл болсон жинхэнэ Хүр хорхойн торгыг жирийн нэгэн тариачин эмэгтэй нэхээд жуулчдад борлуулдаг юм билээ. Зуданд гутраад ,ганд шаналаад байдаг малчдаа хэзээ ийм орлоготой болгоно гэсэн цагаан атаархал төрснийг нуух юун. Өглөөнөөс орой хүртэл тариалангийн талбайдаа ажилладаг Лаосчууд үнэхээр ажлын төлөө төрсөн гэлтэй.
Эгэл тариачин заанаа тэжээгээд цаас гаргаж авдаг. Харин үйлдвэрлэсэн цаасаа хашаандаа ургадаг цэцгээрээ гоёод л чамгүй мөнгийг халаасладаг ажээ. Би хүртэл зааны баасаар хийсэн тэмдэглэлийн дэвтрээ нандигнан хадгалсан . Юмханаар юм хийх ухааныг Бурхан Лаочуудад харамгүй заяажээ. Хонины хорголоо мөнгө болгох арга байж л таараа. “Эрт гарсан чихнээс сүүлд гасан эвэр дээр” гэж. Дүүгээсээ ч суралцах юм их байна даа. Лаост өнөөх алдартай дүнзэн улаан мод ургадаг. ”Мөнгөтэй болоод замтайсан бол зөөдөг л мод доо” гэж энд амьдардаг нутаг нэгтнүүд маань хэлж байсан.
Аз таарч нэг зөөсөн нь өнөөдөр бидний өдөр тутамдаа хардаг Их хурлын чуулганы танхимын дугуй ширээ, сандал, Төрийн гурван өндөрлөгийн суудал болжээ. Дүү улсын маань бидэнд өгсөн анхны бэлэг энэ юм байна. Итгэл сэтгэлийн сэжмээр холбогдсон Нарлаг Лаос орноор аялахад сонихон бас сайхан байлаа. Шинэхэн аялал маань түүх болж “ дүү ” улс тэртээ доор цайран хоцорлоо. Баяртай Лаос орон минь..
шатахуун үрэхгүй энэ унаа Вьентян хотод байх хугацаанд намайг хөл
залгуулсан шүү. Хойд талаараа Хятад улстай, баруун талаараа Тайланд
улстай хиллэн оршдог Лаос улс одоогоос 62 жилийн өмнө тусгаар тогтнолоо
зарлаж байсан гэдэг. Зургаан сая гаруй хүн амтай Лаосчууд газрын баялаг,
гар урлалаа түшин амьдардаг юм билээ.Хөрслөг бор царай, том алаг нүд Лао хүний “брэнд” л гэсэн үг. Манай хоёр орны харилцаа ах дүүгийн жудгаар хэмжигддэг. Гэхдээ Монголчууд “Ах” улс нь... Манай улс гадаад харилцааны түүхэндээ 150 улстай дипломат харьцаа тогтоосон байдаг . Эдийн засгийн чадавхи, хөгжлийн хурд гээд бүгд л манай ах улс . Монголд ганцхан “дүү” байдаг нь Лаосчууд юм байна. Ах улсдаа Лаосчууд элэгтэй. Манайхан ч бололцооны хирээр тусалж өөрт байгаагаа илүүчлээд байдаг юм гэдгийг энд ирээд харсан юм. Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг зөвхөн авдаг л байх гэж бодож байсан маань Лаост ирээд өөрчлөгдсөн шүү. Учир нь Монгол улсын буцалтгүй тусламжаар баригдсан “Найрамдал” эмнэлэг Лаос улсад байдаг юм билээ. Ханан дээрээ төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын зургийг хадаж “ Монгол андууддаа баярлалаа “ гэсэн нэрийг тодоос тод бичжээ. Бүх ор нь төмөр ч гэсэн боломжийн л эмнэлэг санагдсан. Анх байгуулагдахад нь 11 Монгол эмч уригдан ажиллаж байсан юм билээ. Энэ мэт гайхширмаар бахархмаар зүйлсийг “Мянган зааны” орноор аялаж байхдаа бишгүй их үзлээ. Лаосаар аялахад хэлний бэрхшээл тохиолдоно гэж бараг үгүй.

Сэтгэгдэл (0)