Япон саранд хүргэх цахилгаан шат барина

Японы барилга бүтээн байгуулалтын нэгэн пүүс ирэх 40 жилийн дотор дэлхийгээс 96000 км зайд орших саранд хүргэх цахилгаан шатыг үйлдвэрлэж,  жуулчдад үйлчлэхээ амлалаа.
Японы барилга бүтээн байгуулалтын нэгэн пүүс ирэх 40 жилийн дотор дэлхийгээс 96000 км зайд орших саранд хүргэх цахилгаан шатыг үйлдвэрлэж,  жуулчдад үйлчлэхээ амлалаа.
“Обаяаши” хэмээх нэртэй тус пүүс уг цахилгаан шатыг ган төмөрнөөс даруй  20 дахин илүү бат бөх материалаар, нано технологийг ашиглан бүтээхээр зэхэж байгаа аж. Нэг удаагийн явалтаараа 30 зорчигчийг чөлөөтэй тээвэрлэх тус цахилгаан шат цагт 200 км-ын хурдтайгаар дээш хөөрөх бөгөөд саранд хүрэхэд долоо хоногийг зарцуулах гэнэ.
Төслийн удирдагч Сатоми Кацуяама хэлэхдээ Судлаач, шинжээчид, мэргэжлийн багийнхан аяллын эрсдэл,  аюулгүй байдлыг сайтар шалгаж, хэдэнтээ туршсаны дараа жуулчдыг аялуулна хэмээсэн байна. “Хүмүүс өндөр цамхаг дээр гарч, орчноо тольдож, сэтгэлээ баясгадаг цаг ард хоцорсон. Удахгүй сансрын уудмаас сарыг ширтэх боломжтой болно. Бид дэлхийн нэг булангаас бус сансрын  уудамд цахилгаан шатаа барих болно” хэмээн хэлэв.
Пүүсийн хувьд саранд хүргэх цахилгаан шат барих төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлнэ гэдгээ итгэлтэй хэлж байгаа хэдий ч, хэзээ хаана барих, байгууламжийг барихад зарцуулах хөрөнгө оруулалтыг хэн хийх талаар одоогоор мэдэгдээгүй байна. Тус пүүс нь Япон дахь хамгийн өндөр цамхаг  634 метр “Токио Скай Три”-г барьсан, олон жилийн туршлагатай байгууллага ажээ.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)