Хууль бусаар эзэмшиж байсан газрын эрхээ сэргээлгэхээр шүүхэд ханджээ

Энэ оны тавдугаар сард нийслэлийн Засаг дарга С.Батболд “Ван трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргасан билээ. Эргэн сануулахад, “Ван трейд” компанид Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд хааны ордон музейн хойд талд байрлах 16,000м2 газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн аж. Мөн тус компани түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсэд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 45 дугаар зүйлийн 45.3.1, 45.3.3, 45.3.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь ийн хүчингүй болгосон байдаг. Богд хааны ордон музей нь Монгол улсын төрийн хамгаалалтанд байдаг түүх соёлын дахин давтагдашгүй дурсгалт цогцолбор газар юм.

Тэгвэл "Вантрейд" компаниас дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнгүй. Хууль бусаар эзэмшиж байсан газрын эрхээ сэргээлгэхээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Тус шүүх хурал ирэх сарын 5-нд болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • (77.136.18.86)

    2018-10-30

    ван гэхээр урд зүгийн нөхдүүд бна

  • (103.206.195.166)

    2018-10-30

    Шүүгчид хахуул өгч байгаад хууль бус эрхээ сэргээлгэж болно гэж зүүдэлсэн юм бол уу даа

  • Зочинzaluu (43.228.128.254)

    2018-10-30

    van treidiin novshnuud ichihgui shuuhdehiimaa tanuus yalahgui

  • Зочин (203.169.48.146)

    2018-10-30

    яасан шунал нь дуусдаггүй улсууд вэ үр хойчид минь үлдээвэл яасийн

  • (182.160.34.156)

    2018-10-30

    Ийм амьтадыг хорвоогоос үүрд тонилгох юмсан

  • Зочин (122.201.25.10)

    2018-10-30

    Нөгөө луйварчин газрын наймаачин Мөнхбаяр,Батбаяр%,Энхболд нар л байх даа. Шалгаад өгөөд ард түмний өмчийг ард түмэнд нь үлдээгээрэй дээ.

  • Ван (66.181.170.229)

    2018-10-30

    Ван трейд ХХК бас Бөхийн өргөөний урд тал автобусны зогсоолын хажуугийн 1910 оны үед баригдсан Монголын анхны Холбооны байрыг төрийн өмчид бүртгэлтэй байсан соёлын өвийн өмчөөс 1995- 2000 оны үед гэнэт хасуулж зальдаж авсан компани. Одоо нийслэлд цөөхөн байдаг тэр хуучны байшинд солонгос хоолны газар, 8 нэрийн дэлгүүр зэргийг ажлуулаад байгаа. Шалгах нь зөв. Засгаас соёлын өвийн хуучин байр барилгыг эргүүлэн авах хэрэгтэй.

  • (64.119.23.9)

    2018-10-30

    ABILGA OGCH L ABAA BIZDEE TER GAZAR EZEMSHIH ERH OGSON NOHROO DAGUULAAD OCHIJ DEE TER UED HEN BAISIIN BOLDOO ZAILUUL HULIHDUULTSIIM BISHUU KK BUHNIIG MONGOOR SHIIDDEG SHIIDUULDGEE BOLICHOOSOI