Кофи Аннан Сирид айлчилна
- 2012-03-06
- Дэлхий
- 0
НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга, НҮБ-Арабын Лигийн онцгой эрхт
төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаа ноён Кофи Аннан энэ бямба гарагт
Сирид айлчлахаар боллоо.

НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр тэрээр маргааш Египетэд Арабын Лигийн Ерөнхий Нарийн Бичгийн дарга Набил Эл Арабитай яриа хэлэлцээр хийх бөгөөд амралтын өдөр Сирийн нийслэл Дамаскус хотод айлчлахаар төлөвлөжээ. Аннаны айлчлалын зорилго хүний эрхийг зөрчиж, хүчирхийллийг газар авахуулж байгаа нөхцөл байдлыг зогсоох, Сирийн хямралын эсрэг шаардлагатай алхам, шийдлийг эрэлхийлэхэд чиглэгдэх гэнэ.
Сирийн тал мөн НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн дарга Валерий Амосыг тус улсын нутаг дэвсгэрт нэвтрэхийг зөвшөөрчээ. Хатагтай Амос маргааш нийслэл Дамаскус хотноо айлчлахаар болсон бөгөөд тэрээр айлчлалынхаа зорилгыг албан үүргээ гүйцэтгэж яваа иргэдийг саадгүй нэвтрүүлэхийг Сирийн талаас шаардах явдал хэмээн тодорхойлсон байна.
О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)