Яармагийн шинэ гүүр ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, авто замын сүлжээг өргөтгөх зорилгоор нийслэлийн удирдлага зам, гүүрийн бүтээн байгуулалт олныг өрнүүлж буй. Тэдгээрийн нэг болох Яармагт шинэ гүүр барьж, хуучныг нь засварлах төслийн бүтээн байгуулалт дуусаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.

Эл бүтээн байгуулалтыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд барьсан шинэ гүүр 20.5 метрийн өргөн, 250 метрийн урттай бөгөөд дөрвөн эгнээтэй. Хуучин гүүрийг засаж, хүчитгэсэн тул Нисэх, Яармаг чиглэлээс хотын төвийг зорих жолооч нар зургаан эгнээ бүхий гүүрээр саадгүй зорчих боломж бүрдэж байгаа онцлогтой. Мөн тус бүтээн байгуулалт нь удахгүй ашиглалтад оруулах Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудлын авто замыг Улаанбаатар хотын төвтэй олон түвшний огтлолцлоор холбож буй давуу талтай юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Нийслэлийн замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж замын уулзвар, төмөр зам болон Туул гол дээгүүр шинээр гүүрэн гарц, олон түвшний огтлолцол барьж байгуулан Нийслэл хотын авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгагдсан. БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны, бага хүүтэй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Улаанбаатар хотод Туул гол дээгүүр Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах, Баянзүрх болон Сонсголонгийн гүүрийг шинээр барих,  төмөр зам, Нарны зам  дээгүүр Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын төслүүдийн хүрээнд нийт 5.75 км авто зам, 2.86 км гүүрэн байгууламжийн барилгын ажлуудыг хэрэгжүүлж, нийт 300 дотоодын инженер, техникийн ажилтан, ажилчдыг ажлын байраар хангаж, 40 гаруй компаниудтай хамтран ажиллаж байна” гэлээ.   

Тус замын БНХАУ-ын Төмөр замын 20-р товчоо групп корпораци ажиллажээ. Уг гүүрэн байгууламжийн шинэ гүүр нь 4 эгнээ бүхий 250 урт метр, 20.5 метр өргөн, Д рамп шинэ гүүр нь 276 урт метр, 8.5 метр өргөн бол хуучин гүүр нь 250 метр урт, 9 метр өргөн, 57 метр урттай тунелтэй юм.







  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • 12 (192.82.65.174)

    2022-05-18

    yanhan haij bn

  • ХӨДӨӨНИЙ ХӨӨСӨН МАНТУУД (202.70.33.242)

    2018-11-02

    ЗАМЫН ТӨГСГӨЛИЙН ЗАЛГААСАА Ч ОЛИГТОЙ ХИЙЖ ЧАДААГҮЙ ПЯЗДА НАР ТА НАР ЮУ ЯАСАН ГЭЖ ЗОГСЧ БАЙГАА БЯЛДГУУД ВЭ