Улаанбаатарт хүйтэрч 3-5 градус хүйтэн байна
- 2018-11-03
- Цаг агаар
- 0

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар
хүйтэн байхыг анхааруулж байна.
2018 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр хүйтэрч 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар хүйтэрч 2-7 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 3-5 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл (0)