Байгалийн хий, бензин хосолсон хөдөлгүүртэй авто хүлгүүд удахгүй худалдаанд

Америкийн автомашин үйлдвэрлэгч “Женерал Моторс” компани байгалийн хийн түлш, бензиний аль алинаар нь явах боломжтой шинэ төрлийн хоёр автомашиныг олон нийтэд танилцуулахаар зэхжээ.
Америкийн автомашин үйлдвэрлэгч “Женерал Моторс” компани байгалийн хийн түлш, бензиний аль алинаар нь явах боломжтой шинэ төрлийн хоёр автомашиныг олон нийтэд танилцуулахаар зэхжээ. Компаний зүгээс шатахууны хоёр системийг аль хүссэнээ ашиглаж болох уг шинэ загваруудаа дөрөвдүгээр сараас эхлэн худалдаанд гаргах болсноо ийнхүү албан ёсоор мэдэгдлээ.
“Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал дэгдэж, бензиний үнэ ханш нэмэгдээд байгаа энэ үед хямд төсөр үнэтэй байгалийн хийн хөдөлгүүр бүхий автомашиныг зах зээлд нийлүүлэх болсон нь хэрэглэгчдийн эрх ашгийг харгалзан үзэж, дотоодын зах зээлийн хэрэгцээг зүй ёсоор хангах нүдээ олсон бүтээгдэхүүн болж байна. Түүнчлэн, байгалийн хийн хөдөлгүүртэй автомашины эрэлтийг нэмэгдүүлэхэд ч гол түлхэц болно” хэмээн мэргэжилтнүүд олзуурхан өгүүлсэн байна.
Одоогийн байдлаар, АНУ-д байгалийн хийн түлш түгээх 1000 гаруйхан станц байгаа бөгөөд шинээр гарч буй бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дагаад байгалийн хийгээр хангах асуудал эн түрүүний шийдвэрлэх шаардлагатай асуудал болоод байгаа тухай компанийхан онцолжээ.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)