Улаанбаатарт 1-3 градус дулаан байна
- 2018-11-06
- Цаг агаар
- 0
![]()
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна.
2018 оны 11 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгаар 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 1-3 градус дулаан байна.

Сэтгэгдэл (0)