ОХУ-ын түүхэн дэх хамгийн цэвэр сонгууль
- 2012-03-07
- Дэлхий
- 0
ОХУ-ын эрх баригчид энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг тус улсын түүхэн дэх хамгийн цэвэр сонгууль хэмээн онцолж байна.

Харин сөрөг хүчнийхэн булхай, луйвар багагүй орсон гэж мэдэгдэв. Хэрвээ эрх баригчдын дээрх мэдэгдэл үнэн бол өмнөх сонгуулиуд үүнээс ч илүү бохир болж байсан гэсэн үг үү гэсэн эргэлзээтэй асуудлыг сөрөг хүчнийхэн тавихад хүргэж байна.
Сөрөг хүчнийхэн Оросын олон хотод Ерөнхий сайд Владимир Путиныг гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулсаар байна. Сонгуулийн дараа цагдаа нар 550 хүнийг баривчилжээ.
Зөвхөн СанктПетербург хотоос хамгийн олон буюу 300 хүнийг баривчилжээ. Тус хотод сонгуулийн дараа өдөр буюу даваа гаригт 800 орчим хүн цуглан жагсах үеэр эдгээр хүнийг түр саатуулсан аж. Харин Москвад жагсаал цуглаанд оролцсон 250 хүнийг баривчилсан байна. Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан Оросын бичил блогуудад Владимир Путины нэр хүндийг унагах мэдээ, нийтлэл ихээр гарах болжээ.
Эрх баригчид жагсаалд оролцсон иргэд болон уг ажиллагааг зохион байгуулсан удирдагчдын заримыг нь саатуулсан ч хэдэн цагийн дараа сулласан гэнэ. Өнгөрөгч даваа гаригт Пушкины талбайд 20 мянга орчим хүн цуглан эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Жагсаал цуглаан зохион байгуулахад идэвхтэй оролцож буй иргэний хөдөлгөөний тэргүүн Алексей Навальный “Орос орныг хулгайч, луйварчид л удирдаж байна.
Тэд бидний эсэргүүцлийг зогсоож чадахгүй” гэж хэлжээ. Нийслэл хот дахь Пушкины талбайд В.Путиныг эсэргүүцэгчдийн жагсаал өрнөсөн бол холгүйхэн орших Манежийн талбайд түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баярласан иргэдийн цуглаан одоог хүртэл үргэлжилж байгаа аж. Сөрөг хүчнийхний зохион байгуулсан даваа гаригийн үдшийн жагсаалыг цагдаагийнхан тараасны дараа тэд энэ амралтын өдрүүдэд үүнээс ч өргөн хүрээтэй жагсаал цуглаан зохион байгуулахаа мэдэгдэв.
Энэ үеэр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг их булхайтай эхэлснийг онцлоод мөрдөн шалгахыг холбогдох хүмүүсээс хүссэн байна.
Тэдний хийсэн мэдэгдэлд “Сонгууль анхнаасаа “ноцтой асуудал”-тайгаар эхэлсэн. Гэхдээ ганцхан Орост ийм явдал тохиолдож байгаа юм биш. Энэ бол жинхэнэ өрсөлдөөн биш. Засгийн газар эцсийн ялагчийг ямар ч эргэлзээгүйгээр тодруулахад алдаа гаргасан” гэж дурджээ.
Үүнээс өмнө сонгуулийн үйл явцад хяналт тавьсан, Оросын “Голос” эвсэл санал хураалтын үеэр 3000 гаруй зөрчил гарсан гэж мэдээлж байсан юм. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Европын парламентын ассамблейн зөвлөл зэрэг ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хяналт тавьсан баруун Европын хэд хэдэн нөлөө бүхий байгууллага Оросын сонгуулийг булхайтай болсон гэж мэдэгдсэн ч барууны томоохон гүрнүүд тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээн зөвшөөрч байгааг В.Путины ялалтад баяр хүргэсэн цахилгаан мэдээнээс харж болно.
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон В.Путинтай утсаар холбогдон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэхийн ялдамд В.Путинээр дамжуулан хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах хүсэлтээ илэрхийлэв.
Түүнчлэн Францын Ерөнхийлөгч Николя Саркози В.Путинд баяр хүргэж ардчилал, эдийн засгийн шинэчлэлийг үргэлжлүүлэхийг түүнээс хүссэн байна.
Харин АНУ ОХУ-ын Засгийн газрыг сонгуулийн үеэр бүртгэгдсэн зөрчлийг мөрдөн шалгахыг хүсчээ.

Харин сөрөг хүчнийхэн булхай, луйвар багагүй орсон гэж мэдэгдэв. Хэрвээ эрх баригчдын дээрх мэдэгдэл үнэн бол өмнөх сонгуулиуд үүнээс ч илүү бохир болж байсан гэсэн үг үү гэсэн эргэлзээтэй асуудлыг сөрөг хүчнийхэн тавихад хүргэж байна.
Сөрөг хүчнийхэн Оросын олон хотод Ерөнхий сайд Владимир Путиныг гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулсаар байна. Сонгуулийн дараа цагдаа нар 550 хүнийг баривчилжээ.
Зөвхөн СанктПетербург хотоос хамгийн олон буюу 300 хүнийг баривчилжээ. Тус хотод сонгуулийн дараа өдөр буюу даваа гаригт 800 орчим хүн цуглан жагсах үеэр эдгээр хүнийг түр саатуулсан аж. Харин Москвад жагсаал цуглаанд оролцсон 250 хүнийг баривчилсан байна. Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан Оросын бичил блогуудад Владимир Путины нэр хүндийг унагах мэдээ, нийтлэл ихээр гарах болжээ.
Эрх баригчид жагсаалд оролцсон иргэд болон уг ажиллагааг зохион байгуулсан удирдагчдын заримыг нь саатуулсан ч хэдэн цагийн дараа сулласан гэнэ. Өнгөрөгч даваа гаригт Пушкины талбайд 20 мянга орчим хүн цуглан эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Жагсаал цуглаан зохион байгуулахад идэвхтэй оролцож буй иргэний хөдөлгөөний тэргүүн Алексей Навальный “Орос орныг хулгайч, луйварчид л удирдаж байна. Тэд бидний эсэргүүцлийг зогсоож чадахгүй” гэж хэлжээ. Нийслэл хот дахь Пушкины талбайд В.Путиныг эсэргүүцэгчдийн жагсаал өрнөсөн бол холгүйхэн орших Манежийн талбайд түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баярласан иргэдийн цуглаан одоог хүртэл үргэлжилж байгаа аж. Сөрөг хүчнийхний зохион байгуулсан даваа гаригийн үдшийн жагсаалыг цагдаагийнхан тараасны дараа тэд энэ амралтын өдрүүдэд үүнээс ч өргөн хүрээтэй жагсаал цуглаан зохион байгуулахаа мэдэгдэв.
Энэ үеэр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг их булхайтай эхэлснийг онцлоод мөрдөн шалгахыг холбогдох хүмүүсээс хүссэн байна.
Тэдний хийсэн мэдэгдэлд “Сонгууль анхнаасаа “ноцтой асуудал”-тайгаар эхэлсэн. Гэхдээ ганцхан Орост ийм явдал тохиолдож байгаа юм биш. Энэ бол жинхэнэ өрсөлдөөн биш. Засгийн газар эцсийн ялагчийг ямар ч эргэлзээгүйгээр тодруулахад алдаа гаргасан” гэж дурджээ.
Үүнээс өмнө сонгуулийн үйл явцад хяналт тавьсан, Оросын “Голос” эвсэл санал хураалтын үеэр 3000 гаруй зөрчил гарсан гэж мэдээлж байсан юм. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Европын парламентын ассамблейн зөвлөл зэрэг ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хяналт тавьсан баруун Европын хэд хэдэн нөлөө бүхий байгууллага Оросын сонгуулийг булхайтай болсон гэж мэдэгдсэн ч барууны томоохон гүрнүүд тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээн зөвшөөрч байгааг В.Путины ялалтад баяр хүргэсэн цахилгаан мэдээнээс харж болно.
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон В.Путинтай утсаар холбогдон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэхийн ялдамд В.Путинээр дамжуулан хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах хүсэлтээ илэрхийлэв.
Түүнчлэн Францын Ерөнхийлөгч Николя Саркози В.Путинд баяр хүргэж ардчилал, эдийн засгийн шинэчлэлийг үргэлжлүүлэхийг түүнээс хүссэн байна.
Харин АНУ ОХУ-ын Засгийн газрыг сонгуулийн үеэр бүртгэгдсэн зөрчлийг мөрдөн шалгахыг хүсчээ.
Э.ТӨГС
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)