НҮБ амь үрэгдэгсдийг дурсгалыг хүндэтгэнэ

Нью Йорк хот дахь НҮБ-ын төвөөс Япон улсыг гуравдугаар сарын 11-нд ниргэсэн хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаасамиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж, тоглолт зохион байгуулахаар болжээ.
Нью Йорк хот дахь НҮБ-ын төвөөс Япон улсыг гуравдугаар сарын 11-нд ниргэсэн хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаасамиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж, тоглолт зохион байгуулахаар болжээ.
НҮБ-н Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Бан Ки Мүүн даваа гарагт тус мэдэгдлийг хийсэн бөгөөд тэрээр гамшигт нэрвэгдсдэд хандан, сэтгэлийн дэм хайрлаж, эрч хүчтэй байхыг уриалсан байна.Тэрээр хэлсэн үгэндээ“Япон улс тус байгалийн гамшигт өртөж, сэтгэл санааны болон эд материалын асар их хохирол амссан.Хэдийнэ гамшиг өнгөрч, ард үлдсэн ч, түүнээс үлдсэн уй гашуу, зовлон шаналал үтэр түргэн арилахгүй нь тодорхой юм. Гэхдээ нэгэнт өнгөрсөн явдал тул уй гашуугаа орхин, хамтын хүчээ нэгтгэж, сайн сайхан ирээдүйн төлөө хамтдаа тэмүүлэх хэрэгтэй. НҮБ, дэлхийн ард түмэн та бүхнийг хүрээлж байгаа гэдгийг битгий мартаарай”гэжээ.
Тоглолтонд гамшигт нэрвэгдсэн мужийн урлаг соёлын одод оролцохоор болсон бөгөөд Иватэ мужийн гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн хот Тоногийн уламжлалт бүжиг“кагура”, Шинто сүмд тоглогддогоороо алдартай бөмбөр, бишгүүрийн үзүүлбэрийг толилуулах аж.Хөгжимчдийн ихэнх нь Фүкүшима мужийн иргэд бөгөөд “тайко” бөмбөрийн үзүүлбэрээ үзүүлж, урлагийн гайхамшгийг мэдрүүлэх гэнэ. ТоглолтыгДипломат албаны төлөөлөл болонгамшгаас эсэн мэнд үлдэж чадсан иргэд үзэж сонирхох юм байна.
Амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааны нэгээхэн хэсэг гамшгийн хор уршиг, түүнийг хэрхэн даван туулж байгааг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн хэдийнэ нээлтээ хийгээд байгаа ажээ.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.16.217)

    2012-03-07

    ymar hurdan yum be jil bolchjee japanaas ireed