Бразилийн эдийн засаг 2011 онд буурчээ
- 2012-03-07
- Дэлхий
- 0
Бразилийн эдийн засаг Европын өрийн хямрал, бусад хэд хэдэн хүчин
зүйлсийн нөлөөллийн улмаас 2011 онд огцом буурсан үзүүлэлттэй гарчээ.

Улсын статистик судалгааны институтээс өчигдөр тус үзүүлэлтийг нэгтгэн гаргаснаа тайлагнасан бөгөөд 2011 оны дөрөвдүгээр улиралд улсын эдийн засаг дөнгөж 0,3 хувийн өсөлттэй байсан гэж тэмдэглэгджээ.
Эдийн засагчид Европын өрийн хямрал, Бразилийн мөнгөн тэмдэгтийн ханшийн өсөлт улсын эдийн засгийг ийнхүү огцом буурахад хүргэсэн гол хүчин зүйлс хэмээн тодорхойлсон байна. Улсын зах зээлийн хүүгийн хэмжээ 10 хувь давж, мөнгөн хөрөнгүүд эх орондоо төвлөрөлгүй хилийн чанад руу урсан, улмаар үл хөдлөх хөрөнгө, Бразилийн аж үйлдвэрийн салбарт сөргөөр нөлөөлөх болсон нь эдийн засгийн уналтанд хүргэх зайлшгүй нөхцөлийг бүрдүүлсэн аж.
О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (1)
зочин (202.179.16.217)
европын өрийн хямрал гэж нэг балай юм лай ланчиг нь дуусдаггүй