Ираны асуудлыг дипломат замаар шийдэх боломжтой

А Н У - ы н Ерөнхийлөгч Барак Обама өнгөрөгч даваа гаригт Вашингтон хотноо Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньях утай уулзсаны дараа Ираны цөмийн х ө т ө л б ө р и й н асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх боломжтой гэж мэдэгдэв.
А Н У - ы н Ерөнхийлөгч Барак Обама өнгөрөгч даваа гаригт Вашингтон хотноо Израилийн Ерөнхий сайд Биньямин Н е т а н ь я х у т а й уулзсаны дараа Ираны цөмийн х ө т ө л б ө р и й н асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх боломжтой гэж мэдэгдэв. Олон сарын турш Ираны цөмийн хөтөлбөрийн маргааныг таслах гарцаар цэргийн хүчийг нэрлэж байсан АНУ анх удаа өөр мэдэгдэл өгч байгаа нь энэ юм. Гэхдээ Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрч чадахгүй гэж ноён Обама мэдэгдсэн байна. Ажиглагчдын үзэж байгаагаар Барак Обама удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль, ОХУ-ын Ерөнхийлөгчөөр Владимир Путин сонгогдсон зэргээс шалтгаалж эрсдэлтэй алхам хийхийг хүссэнгүй бололтой. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөж буй Митт Ромни саяхан Вашингтон хотын сунгаанд ялалт байгуулж нэр хүнд нь улам өссөн. Олон хот, мужид ялалт байгуулсан түүнийг Ардчилсан намаас нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Барак Обамаг ялах боломжтойд тооцож эхэлсэн юм. Харин Ираныг дэмжсэн байр сууриа хамгаалахыг хичээсэн ОХУ-ын Ерөнхийлөгчөөр Владимир Путин сонгогдсон явдал баруунаас үзүүлж байсан дарамт шахалтыг үгүй хийсэн зүйл болсон байна. Тиймээс АНУ Ираны эсрэг арга хэмжээгээ зөөлрүүлж харзнахаар шийдсэн гэнэ. Гэхдээ Барак Обама Ираныг илт өдөөн хатгасан үйлдэл хийвэл хариуг нь жинтэйхэн барихаа илэрхийлжээ. Ямартаа ч Б.Обама Тегераны эрх баригчдад дипломат арга замыг санал болгоод байна.
Э.Төгс
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)